Малчдад 21.5 тэрбум төгрөгийн тусламж үзүүлнэ
2024/02/17
Засгийн газар /2024.02.16/-ны өдөр 16:30 цагт ээлжит бусаар хуралдлаа. Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийж байна. Тэрбээр, өчигдөр хуралдаж шийдвэр гаргасан УОК-ын шийдвэрүүдмйг Засгийн газарт танилцуулж тодорхой шийдвэрүүд гаргалаа.
1.Стратегийн буюу хүнсний бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний хүрээнд импортоор орж ирж байгаа гурил, тэжээл гэх мэт энэ чиглэлийн бусад бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх тогтоолын төслийг боловсруулж Засгийн газраар хэлэлцэн УИХ-д өргөн барихаар боллоо. Тогтоол албажиж ирэх долоо хоногт өргөн барина.
2.Цасанд боогдсон зам давааг чөлөөлөх, малчиддад хүрэх зам харгуйг нээх, өвс тэжээл, хүнс хүргэх, эмнэлгийн тусламжийг яаралтай хүргэхийн бинзен шатахууны зардлыг шийдвэрлэлээ.
- Малчдыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй тасралтгүй үзүүлэх., алслагдсан аймаг сумдад ажиллаж, амьдарч байгаа малчин өрхүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэвийн үзүүлэхээс гадна эрт илрүүлэгт хамруулах ажлыг ЭМЯ сайд хариуцан ажиллахаар боллоо.
4.Малын сэг зэсийг устгах, түүнтэй холбоотой ариутгал халдваргүйцүүлэлт, түүний зардлыг шийдвэрлэж байна.
- Отроор яваа малчдад хүнс, эм тариа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэх, эмийн багцыг шийдвэрлэлээ
- Шар усны үеэрээс уртдчилан сэргийлж ажиллах зардлыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх
- Сумын эрүүл мэндийн төвүүд алсын дуудлага үйлчилгээ үзүүлэхэд автомашины хүрэлцээ хангалтгүй хүндрэлтэй байдаг. Засгийн газраас улсын хэмжээнд сумдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх авто машиныг сүүлийн үеийн, туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон авто машинаар хангах гэх мэт нийт 21.5 тэрбум төгрөгийн дэмжлэг туслалцааг аймаг, орон нутгийн малчин өрхүүдэд үзүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн УЦОШГ-ын мэдээллийг нарийвчлан гаргах тоног төхөөрөмж, станцыг шинэчлэх хөрөнгө мөнгийг шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл нийт 34 тэрбум төгрөгийн асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Зочин · 2024/02/17
XALUYTSTL80955877UILCHLI
Зочин · 2024/02/17
DYYDLGN MERGJLN80955877