Сэрэмжлүүлэг: Малчдын гэр шатжээ
2024/02/29
- Дорнод аймаг, Баянтүмэн сум. Хотонт багийн “Өвөрхудаг" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/-т 02.19-ний өдрийн 12:30 цагийн орчим малчин Г, О нарын 5 ханатай 2 гэр бүрэн шатсан тухай мэдээллийг 02.28-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 02.28-ны өдрийн 13:00 цагт гарч 50 км замыг туулан 13:45 цагт очиход малчин О, Г нарын 5 ханатай хоёр гэр бүрэн шатсан байсан.
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 27 дугаар хороо, дунд Дарь-Эхийн 27 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 12:01 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 12:12 цагт очиход иргэн С-ын 4х6 метрийн хэмжээтэй модон эдлэлийн үйлдвэрлэл явуулдаг байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
- Төв аймаг, Зуунмод сум. Баянхошуу багийн 15 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 13:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:08 цагт очиход иргэн И-ын 9х8 метрийн хэмжээтэй байшин, үүдний амбаарын хамт шатаж байсныг 43 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн И/64 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг цогцсыг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.
- Дорноговь аймаг, Сайншанд сум. 8 дугаар багийн Найрамдлын морины зүчээний задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 13:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 14.5 км замыг туулан 13:48 цагт очиход иргэн Т-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 6 дугаар хороо, Тоосгоны 31 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 17:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 17:42 цагт очиход иргэн О-ын 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, тааз шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 6 дугаар хороо, Нүхтийн 28 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 17:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 17:48 цагт очиход иргэн Х-ын 5х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 4х4 метрийн хэмжээтэй үүдний амбаар тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 5 дугаар хороо, яармагийн 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 18:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 18:48 цагт очиход иргэн О-ын 12х15 метрийн хэмжээтэй хоёр давхар байшингийн дотор хэсэг, эд зүйлсийн хамт шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
-Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 34 дүгээр хороо, Баянголын-Аманд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 19:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 11 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 20:07 цагт очиход ил задгай хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 20 дугаар хороонд арьс шир угаах үйлдвэрт гал гарч байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 07:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 07:11 цагт очиход иргэн А-ийн 2000 м2 арьс шир угаах үйлдвэрийн 20 м2 арьс шир угаах өрөөнд цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
base dase · 2024/02/29
Real OR fake Novelty Passports, Drivers Licenses, ID cards , Visas, Diplomas and many other documentsOur team has years of experience producing real passports,passports and other identity documents. We use high quality equipment and materials to produce counterfeit documents. All secret features of real passports are carefully duplicated for our falsified documents.we are unique producer of quality documents.We offer only original high-quality fake passports, driver|s licenses, ID cards, stamps, Visa, school Diplomas and other products for a number of countries like:USA, Australia, Belgium, Brazil, Canada, Italian, Finland, France, Germany, Israel, Mexico, Netherlands, South Africa, Spain, United Kingdom. This list is not full.To get further more detailed information about our high quality Authentic and passports/driving licenses/id cards/ stamps, Visa, school Diplomas and other product
Email ( [email protected] )
TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452
https://clean-documents.com