Монголд 12-оос дээш насны охид асрахуйн хөдөлмөрт дайчлагддаг. Энэ нь тэднийг ЦАГИЙН ЯДУУРАЛД оруулж байна
2024/03/05
"Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх-2024" үндэсний чуулган Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордон(МҮЭСТО)-д өнөөдөр боллоо.
Чуулганы үеэр охид, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой зарим судалгааны үр дүнг МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний Гүйцэтгэх захирал Д.Энхжаргал танилцуулсан юм.
Асрахуйн эдийн засаг ба Монголын нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өгөв.
Энэ талаар "Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн багш, судлаачдын баг хамтран монголчуудын асрахуйн хөдөлмөрийн хэв маяг, онцлогийг нарийвчлан судалж байгаа.
Дээрх судалгааны эхний дүнг бидэнтэй хуваалцсан. Үүнээс харахад манай улсын 12-оос дээш насны охид гэр бүлийнхээ асрахуйн хөдөлмөрт дайчлагдан ордог юм байна.
Биднийг бага байхад айлын том хүүхдүүд дүү нараа өсгөдөг байсан. Яг үүн шиг.
Өнөө үед цаг хугацаа гэдэг хүний үнэт капитал болчихсон. Гэвч бага насны охид асрахуйн хөдөлмөрт дайчлагдаад ирэхээр цагийн ядууралд орж байна. Энэ нь боловсролыг тэгш хүртэх боломжийг нь хаах гэх мэтчилэн урт хугацааны сөрөг нөлөөг авчрах үр дагавартай" гэлээ.
Эмэгтэйчүүд асрахуйн хөдөлмөрт эрчүүдийг бодвол гурав дахин илүү цаг зарцуулж байгаа талаарх Үндэсний Статистикийн Хорооны цаг ашиглалтын судалгааны дүн мэдээлэл бий.
Зочин · 2024/03/05
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!