24 настай эмэгтэйг мөргөж, амь насыг хохироосон этгээдийн машиныг өвөлжөөнөөс нь олжээ
2024/03/15
Энэ сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дээр 24 настай эмэгтэй зам тээврийн осолд орж, нас барсан дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Тодруулбал уг эмэгтэйг улсын дугаар, загвар тодорхойгүй тээврийн хэрэгслээр мөргөж амь насыг нь хохироож, хэргийн газрыг орхин зугтаасан байна. Уг гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсны үр дүнд тус аймгийн харьяат “Ө” гэгч нь уг гэмт хэргийг үйлдэж, ул мөрөө баллах зорилгоор өөрийн эзэмшлийн гэх “Honda” загварын тээврийн хэрэгслийг өвөлжөөндөө хучиж нуун далдалсныг илрүүлжээ.
Аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг мэдээллээ.
"Иргэд, жолооч замын хөдөлгөөний дүрмийг баримтлах нь чухал. Зөрчил гаргаж байгаа жолоочид иргэд шаардлага тавьж, хамтран ажиллахыг зөвлөе.
Цагдаагийн алба хаагч зам дээр зогсож байхаар дүрмээ биелүүлдэг, байхгүйд нь зөрчдөг асуудал байж болохгүй"-г ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг зөвлөв.
Зочин · 2024/03/17
TSAGN DYYDLGN ZYGAATSI80955877
Зочин · 2024/03/17
SEXSDN80955877
Зочин · 2024/03/15
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh