Авто угаалгын газар үйлчлүүлэхээр очсон иргэн цахилгаанд цохиулж, амиа алджээ
2024/03/26
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах авто угаалгын газарт үйлчлүүлэхээр очсон иргэн цахилгаанд цохиулж нас барсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад, “Өчигдөр буюу гуравдугаар сарын 25-нд Баянзүрх дүүрэгт байрлах авто угаалгын газар нэг иргэн цахилгаанд цохиолж амиа алдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Урьдчилсан байдлаар талийгаач цахилгааны шийд оролдож байгаад амиа алдсан нөхцөл байдал тогтоогдсон. Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа” гэв.
Зочин · 2024/03/30
Ардчиллын гай Үхээрийн ардчиллыг ардчилсан намтай нь булшил.