Нийслэлийн соёл урлагийн газар БНСУ-ын Гванжу хотын Дунгу дүүрэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав
2024/04/02
Нийслэлийн соёл урлагийн газар болон БНСУ-ын Гванжу хотын Дунгу дүүргийн удирдлагууд хамтын ажиллагааны гэрээ байгуулж хамтран ажиллахаар болжээ.
Энэхүү хамтын ажиллагааны гэрээний хүрээнд "Гванжу хотын Чунжангийн дурсамжийн наадам" болон “Даншиг наадам-Хүрээ цам 2024” шашин, соёлын наадмын үеэр олон улсын харилцан солилцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой үйл ажиллагааг явуулах аж.
Хамтын ажиллагааны гэрээнд Гванжу хотын Дунгу дүүргийн засаг дарга Лим Тэк, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга ЭНХТАЙВАН ЦЭНД-АЮУШ тэргүүтэй удирдах албан тушаалтнууд гарын үсэг зуржээ.
Энэ уулзалтаар талууд хоёр хотын хооронд соёлын арга хэмжээ зохион байгуулах, бодлогын мэдээлэл хуваалцах, “Гванжу Чунжаны дурсамжийн наадам” болон хоёр улсын хооронд соёл урлагийн тоглолтын төлөөлөгчдийн багийг солилцох зэрэг асуудлаар санал бодлоо солилцон ярилцсан байна.
“Монгол Улсын нийслэл Улаанбаатар хоттой олон улсын солилцоогоор дамжуулан Дунгу дүүргийн талаар сурталчилж, хоёр улсын хоорондын соёлын наадмыг дэлхийн наадам болгон өргөжүүлэх талаар харилцан ярилцаж туршлага солилцохоос гадна энэхүү хамтын ажиллагааны харилцааг улам ихээр өргөжүүлэхийн тулд хүчин чармайлт, дэмжлэгээ харамгүй үзүүлнэ гэж Дун Гу дүүргийн засаг дарга Лим Тэк уулзалтын үеэр хэлжээ.
Тус гэрээг байгуулснаар наймдугаар сарын 16- наас 17-ны хооронд Улаанбаатар хотноо болох “Даншиг наадам-Хүрээ цам 2024” шашин, соёлын наадамд “Гванжу хотын соёл, урлагийн тоглолтын багийг илгээх тус улсын соёлын арга хэмжээг энэ үеэр мөн зохион байгуулах аж.
Харин Монголын талаас аравдугаар сарын 2-6-ны хооронд болох Гванжугийн Чунжангийн наадамд төлөөлөгчөө илгээн Монголын соёл урлагийн тоглолтыг сонирхуулахаас гадна харилцан туршлага солилцох төлөвлөгөө гаргажээ.
Зочин · 2024/04/02
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/04/02
SEXSDN80955877