Өнөөдөр 10:29 цагт ЧД-ийн 7-р хороонд байрлах "Миний дэлгүүр шатаж байна" гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, 29 дүгээр анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Аврах ангийн бүрэлдэхүүн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Тэгвэл галыг унтраахаар ажиллаж байсан хоёр албан хаагч угаартаж Цэргийн төв эмнэлэгт яаралтайгаар хүргэгджээ.