147-р сургууль хорт хийн тархалталд өртсөн тул хичээл цахимаар явагдахаар болжээ
2024/04/16
Ерөнхий боловсролын 147-р сургуулийн есдүгээр ангийн сурагч өнөөдөр өглөөний 10:10 цагийн орчимд ангидаа их хэмжээний нулимс асгаргуулагч хий цацсаны улмаас одоогийн байдлаар албан бус мэдээллээр 100 гаруй багш, сурагчид хордсон гэх мэдээлэл байна.
Мөн сургуулийн хоёрдугаар давхрын объект бүхэлдээ хорт хийн тархалтад өртсөн учраас ариутгал, халдваргүйжүүлэлтийг бүрэн хийхээс нааш сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй гэсэн эхний байдлаар дүгнэлт гарчээ.
Онцгой эрсдэлтэй нөхцөл байдлын улмаас танхимаар хичээллэх боломжгүй байгаа тул маргааш цахимаар хичээллэх болсон талаар эх сурвалж мэдээллээ. Одоогийн байдлаар ангийн эцэг эхчүүдэд энэ тухай мэдээллийг хүргэж эхлээд байгаа гэв.