Б.Эрдэнэтуяа: Дубай онгоц хүлээж авч чадахааргүй байна, үерт автаж үзээгүй говь цөлийн улс яахаа мэдэхгүй тэвдэж байх шиг онгоцонд хоол байхгүй
2024/04/17
Холливудын жүжигчин Стивен Сигалыни эхнэр Б.Эрдэнэтуяа "Арабын Нэгдсэн Эмират улсад сүүлийн 75 жил байгаагүй их хэмжээний хур бууж, Дубай хотын олон улсын нисэх онгоцны буудал болон хот тэр чигтээ үерт автжээ" хэмээв.
Тэрбээр, "Aавдаа очиж яваа хоёр агаар дээр гацаад эргэлдэж эргэлдэж арай гэж Абу Дабигийн нисэх онгоцны буудалд түр газардлаа. Арабын Нэгдсэн Эмират улсад сүүлийн 75 жил байгаагүй их хэмжээний хур бууж, Дубай хотын олон улсын нисэх онгоцны буудал болон хот тэр чигтээ үерт автжээ. Бүтэн 2 жилд ордог хур тунадасны хэмжээтэй дүйцэхүйц бороо 1 өдрийн дотор орсон ажээ. Энэ үер уснаас болж Оманд 18 хүний амь эрсэдсэн байна. Энэ зүг рүү ажил, аялалд гарч байгаа хүмүүс бодолтой байна биз ээ.
Агаар дээр ар араасаа цувж эргэлдсэн дүүрэн онгоцнууд. Буух цагаасаа хойш 4 цаг агаар дээр эргэлдсэн манай онгоц өөр хотод ч болтугай буусан нь их юм. Онгоцноос лав гаргахгүй нь бололтой. Одоо яахыг мэдэхгүй ингээд л сууж байна даа бидэн хоёр. Гэрээс гараад лав 27 цаг болж байдаг шүү. Дубай руу эргээд ниснэ гэвэл бидний өмнө 200 гаран онгоц буй гэнээ
Бээжинд 8 цаг хүлээгээд 9 цаг нисээд агаар дээр 4 цаг эргэлдээд, одоо онгоцноос гарч ч болохгүй хүлээсээр л...өлсөж байдаг, ядарч байдаг, бас бачимдаж байдаг. Цөлийн энэ хар халуунд агааржуулагч байгаа нь их юм. Дубай зорьсон хүмүүс аялалаа хойшлуул гэж зөвлөмөөр байна. Дубай онгоц хүлээж авч чадахааргүй байгаа юм байна. Абу Дабид түр газардсан ч энд ямар ч "ground support" буюу хил гааль, түлш, хоол унд гээд ямар ч үйлчилгээ үзүүлэхгүй юм байна. Нислэгийн агент операторууд нь ч хариу өгөхгүй байна гэж нисгэгч өөрөө мэдэгдэж байна. Ийм ус үерт автаж үзээгүй говь цөлийн улс яахаа мэдэхгүй тэвдэж байх шиг байна.
Дубай хотын Олон Улсын Нисэх Онгоцны Буудал ид ачааллын үед өдөртөө 1100 нислэг хөөргөж газардуулдаг дэлхийд ачааллаараа хоёрт ордог буудал учраас энэ мэт байгалийн гамшиг тохиолдвол ямархуу хүнд байдал үүсэх нь ойлгомжтой л юм байна. Онгоцонд хоол байхгүй, савтай ус нь дүүрч байна даа" гэлээ.
Зочин · 2024/04/23
Стивэн Сигал орос эхнэртэй болоод Оросод амьдарч байгаа биз дээ
Зочин · 2024/04/19
сигал чамайг хүлээж авахаар болоо юу орос хүүхнүүд хаачсан вэ
Зочин · 2024/04/17
SXN80955877 XUSNG