“Шинчеонжи” шашны хохирогч П.Ариунгэрэл: Өндөр боловсролтой эгч маань шашны гаж урсгалд ороод ар гэрээ ч танихгүй болчихлоо
2024/04/26
Христийн шашнаас үүсэлтэй “Шинэ тэнгэр газар” буюу “Шинчеонжи” шашны гаж урсгал манайд хүчээ авч, олон мянган хүн нэгдчихсэн. Энэ нь тэдний ар гэрт хүндрэл бэрхшээл учруулсаар байгаа талаар иргэн П.Алтангэрэл манай сонинд хандлаа. Түүний эгч уг шашны гаж урсгалд долоон жилийн өмнөөс итгэж, ар гэр, үр хүүхдээ танихгүй болтлоо өөрчлөгдсөн гэнэ. Иргэн П.Алтангэрэлтэй энэ талаар ярилцлаа.
-Хүний шашин шүтэх, эс шүтэх нь Үндсэн хуулиар олгогдсон эрх. Гэхдээ шашин шүтлэгээс болж ар гэртээ асуудал үүсгэж байгаа нь хачирхалтай. Танай гэр бүлд ямар асуудал тулгамдсан талаар ярьж өгөхгүй юү?
-Аав, ээж маань багш хүмүүс, бид шашингүйн үзлээр хүмүүжсэн. Мэдээж бие хүн болж төлөвшөөд эхлэхээр өөр өөрсдийн хэмжээнд шашны талаар итгэл үнэмшилтэй болсон. Шашин гэдэг хүний үзэл санаа, итгэл үнэмшилтэй холбоотой учраас би хүндэтгэдэг. Эгч маань одоо 65 настай. Хэдэн жилийн өмнө нөхөр нь нас барсан.
Удалгүй христийн сүмд явж байгаа гэдгийг нь мэдсэн. Тухайн үед нэг их тоогоогүй. Гэвч сүүлийн жилүүдэд хэвийн биш болж эхэлсэн. Хийж байсан ажил төрлөө орхиж, бүр гэр бүл, үр хүүхдээ ч тоохоо байлаа. Биднийг тэр шашиндаа заавал орох ёстой гэж ятгана. Ямар учиртайг судлаад үзэхэд ковидын үеэр Солонгост маш том асуудал дэгдээсэн, халдвар алдсан “Шинчеонжи” урсгал гэдэг нь байж таарсан. Монголд “Шинэ тэнгэр газар Монголиа” гэдэг нэртэйгээр бүх дүүргүүдэд ажилладаг юм байна. Өмнө нь нэг хуурай дүү маань “Манайд бөөн асуудал болоод байна. Аав шашинд орчихсон, ажил төрөл, эмнэлэг бүх зүйлээ хаясан. Хүүхдүүд нь боль гээд хориглоход сүүлдээ зугтаагаад гэртээ ирэхээ больсон” гэдэг юм. Аав нь хувьдаа том эмнэлэгт, мэс заслын эмч хүн. Гэтэл энэ шашинд ороод олсон орлого бүх зүйлээ өгдөг, энгийн биш болчихсон. Энэ тухай ярихад би тоогоогүй юм. Удалгүй эгч дээр маань яг адилхан нөхцөл байдал ажиглагдаад эхлэхээр судалж эхэлсэн хэрэг л дээ.
-Эгч тань энэ шашинд ороод удаж байгаа байх нь ээ?
-Тийм. Дээрх мэс заслын эмч энэ шашинд ороод есхөн сар болсон юм билээ. Тэгэхэд эгч маань ковидын өмнөөс л энэ тухай ярьж эхэлсэн. Ковидын үеэр нэлээд идэвхтэй яваад байсан.
-Энэ шашны хүмүүс яг юу хийдэг, ямар үзэл баримтлалтай юм бол?
-“Би бол хүн төрөлхтнийг аврах 100 хүний нэг” гэж эгч маань ярьдаг. Бүр тэгтэл нь итгэл үнэмшил бий болгочихсон. Бас “Би удахгүй Солонгос явна” гээд л ярих болсон. Тэр үед ээжийн маань бие муу байсан. Тийм байхад “Солонгос яваад хэзээ ирэх нь тодорхойгүй. Би тэндээс бүх юмаа хийнэ. Таны явах цаг болсон явах л ёстой” гэж хэлж байх жишээтэй. Мэдээж бид уурлаж бухимдана шүү дээ. Аав ээж маань багш, боловсролтой хүмүүс байсан. Эгч дүү бид ч байгалийн ухааны салбарт мэргэшсэн, мэдлэгтэй хүмүүс. Эгч маань гэхэд архитектур. Гэтэл бидэнд “Та нар энэ шашныг буруу ойлгоод байна” гээд биднийг буруутгадаг. Ганц охин нь өвдөөд хүнд байдалд ороход ер тоохгүй, “Би хийх ёстой зүйлээ хийж байгаа. Өдөр бүр эзэнд залбирдаг. Үүнээс ч муу байх боломжтой. Харин ч миний залбирлын хүчинд амьд байна” гэх зэргээр хүн итгэхээргүй зүйл ярьдаг.
-Одоо ч ийм байдалтай байгаа хэрэг үү?
-Яг хэвээрээ. Бид юу хийхээ мэдэхгүй байна. Засгийн газрын 11-11 төвд хандаж үзлээ. Цагдаад хэлж үзлээ. Ямар ч үр дүнгүй. Сүүлдээ ах дүүс, найз нөхөд, таньдаг хүмүүсээсээ ичдэг боллоо. Эгч маань хамт сургууль төгссөн хүмүүс, найз нөхөд, ах дүүс, салбарынхаа хүмүүс, шавь нар гээд бүх хүмүүстэй утсаар ярьж энэ шашинд элсэхийг гуйж ятгасан байгаа юм. Ийм байдал ганцхан манайд биш. Миний эргэн тойронд таньдаг хүмүүс дунд ч олон байна.
Энэ гаж шашны урсгал хүнийг ховсдчихдог юм байна гэж ойлгож байна. Ялангуяа ийм мэдлэг боловсролтой хүмүүсийг оруулчихаад тавьж өгдөггүй. Тэднийг ашиглаад өөр хүмүүст “Ийм мэдлэг боловсролтой, эмч, багш мундаг хүмүүс энэ шашинд итгэж байна. Та нар ч гэсэн итгэ” гэж ухуулдаг бололтой. Хамгийн ноцтой нь үүний толгой байгууллага нь Барилгачдын талбайн урд байдаг “HWPL” гэдэг энх тайваны олон улсын байгууллага юм билээ. Зүгээр олон улсын төрийн бус байгууллагаар халхалсан, ардаа шашны гаж урсгалыг монголчуудын дунд түгээн дэлгэрүүлж байгаа аюултай явдал.
-Эгч тань 65 настай, архитектур гэлээ. Нас тогтсон, мэдлэг боловсролтой хүмүүс ийм гаж урсгалд автах боломжгүй баймаар юм. Хүүхэд залуус гэнэдэж болно. Яаж энэ шашинд орсон байх вэ?
-Би өөрөө ч гайхаж байна. Мундаг мэс засалч хүн хүртэл ухаан мэдрэлээ алдчихсан байна гээд бод л доо. Миний ажигласнаар энэ бол хүний эмзэг асуудлыг ашигладаг юм байна. Тэр мэс засалч гэхэд гэр бүлийн хүнээ алдаад удалгүй орчихсон байгаа юм. Ээж маань ч бас яг л ингэсэн. Аав маань өөд болоод л удалгүй ийм шашин яриад эхэлсэн. Сэтгэл санааны хямралтай явж байх үед нь олзолж аваад оруулчихдаг.
-Саяхан өөр хэвлэлээр энэ шашны талаар асуудал дэгдсэн. Та ч анзаарах байх?
-Тэгэлгүй яахав, Neguun.mn сайтад нийтлэгдсэн. Ээж маань өглөө 05:00 цаг гээд л гараад явдаг. Шөнө заримдаа ирэхгүй, эсвэл бүр шөнө ирнэ. Хэдэн төгрөг олдвол өгчихдөг. Тэр асуудал дэгдэх үеэр эгч маань гэртээ дөрөв, тав хоног таг суусан байгаа юм. Ингэж нуугддаг. Энэ шашны гаж урсгалыг эсэргүүцэгчдийн холбоо гэдэг фэйсбүүк групп байгаа. Тэнд яг ижилхэн зовлон ярьдаг хүмүүс бий. Одоо сүүлийн үед эмээ, өвөө нар ач, зээ нараа дагуулж очдог болчихсон гэнэ. Нэг удаа группт “Хүүхэд маань алга болчихлоо” гэж нэг ээж бичиж байсан. Дараа нь учрыг нь сонсоход эмээ нь дагуулаад нөгөө сүмдээ аваад оччихсон. Одоо тэр хүүхдүүд нь энэ шашнаа яриад эхэлчихсэн гэсэн.
-Өргөл өгдөг гэв үү?
-Эгч маань ээжид “Та өргөл өгөөд энэ шашныг шүтэх юм бол эрүүл болно, урт насална” гэж ятгасаар байгаад сүмдээ аваад явчихсан байгаа юм. Бид ч нас өндөр гарсан хүнийг хориглоод яахав гээд юм хэлээгүй. Ээжид маань библи авчраад өгчихсөн. Ерэн нас дөхсөн хүн ойлгож байгаа ч юм байхгүй.
Нэг удаа ээж маань ханиад хүрч, бие нь чилээрхээд би асарч байтал хичээл эхлэх гэж байна гээд л эхэлсэн. Онлайнаар шүү дээ. Бүх юм нь тохиргоотой, төгсөрчихсөн маш хачирхалтай. “Ээж маань бие өвдөж байна, хичээлд орж чадахгүй нь” гэтэл бүр цаанаас сөхөө авахуулахгүй залгаад “Та ингээд орчих, тэгээд орчих. Танд сайн” гээд ерөөсөө зүгээр байлгаагүй. Арга буюу би уурлаад утас руу залгаад хэлсэн. Гэтэл над руу байн байн залгаад унасан. Шашин гэдэг энэрэнгүй байх ёстой. Тийм бүдүүлэг, хүчирхийлэгч байж болохгүй биз дээ.
Удалгүй бас ээжтэйгээ хамт байх үед дахиад л утасдаад өргөл гэж нэхээд байсан. 25 мянган төгрөг шилжүүлж авдаг юм байна. Энэ ганц удаа ч биш удалгүй дахиад л нэхдэг юм билээ. Маш их мөнгө цуглуулдаг. Тэр мөнгө хаашаа явж байгаа нь тодорхойгүй.
-Цаана нь ямар хүмүүс байдаг талаар та судлав уу?
-Ахлагч нь гэх залуухан хүүхэн нэг удаа ээжийнд ирсэн. Эгч маань л авчирсан хэрэг шүү дээ. Ахлагч, удирдлагууд нь маш нарийн зохион байгуулалтад орчихсон байдаг юм билээ. Эгч маань тэр хүнээс айж сүрдээд сүйд. Намайг тэр шашинд орохгүй байгааг хэлээд л. Би ч итгэхгүй байгаагаа хэлсэн. Тэгэхэд хоёулаа нийлж байгаад “Ганц л удаа очоод харчих” гээд гуйгаад байсан. Энэ нь аюултай гэнэ. Ерөөсөө очиж болохгүй гэдгийг хүмүүс хэлсэн. Нэг яваад оччих л юм бол эргэж буцалтгүй болчихдог. Оюун санаа, бүх зүйлийг нь нэг ёсондоо ховсдчихдог бололтой. Ховсдоод бүх хувийн мэдээллүүдийг нь аваад түүгээр нь цаламддаг. Хаашаа ч гарахгүй болгочихдог гэж байсан.
-Нөлөө бүхий хүмүүс ч элссэн байдаг тухай мэдээлэл сонссон. Та дуулсан уу?
-Хан-Уул дүүргийн салбар гэж тусдаа байдаг. Хүрээлэл нь өөр, нэг ёсондоо таны хэлж байгаа нөлөө бүхий хүмүүсийн цугларалт гэж дуулсан. Дээр хэлсэн “HWPL”-ийн энх тайвны арга хэмжээ, үйл ажиллагаа их болдог. Түүнд нь манай улс төрийн том албан тушаалтан оччихсон, хэд хэдэн удаа оролцсон. Телевизээр ч мэдээлэл нь гарч байсан. Үүнийг удирддаг хүн нь онцгой байдлын хурандаа байдаг гэсэн. Бүр нэг хачирхалтай нь манай улс төрд нөлөө бүхий хүний эзэмшдэг телевизийн нэвтрүүлгээр “HWPL” байгууллагын логотой аягыг зочиддоо тавьчихсан байсныг бид харсан. Тэгэхээр энэ аюултай шашны гаж урсгал манайд бүх салбарт шингэчихсэн, ямар ч аюул үүсгэж болзошгүй болчихоод байна. Айл гэр бүр нэг ийм хүнтэй болчихсон. Энэ зөвхөн хотын төвд биш, хотын захын дүүргүүдэд маш их дэлгэрчихсэн. Бүр орон нутаг руу ороод эхэлчихсэн. Эгч маань өнгөрсөн өвөл Дундговь, Дорноговь аймаг руу энэ ажлаараа яваад ирсэн. Бид яаж ч чадаагүй. Сүүлийн үед залуусыг маш ихээр татаж оруулж байгаа. Гэр бүл дотор маш том асуудлууд үүсч байгаа. Энэ бол нийгмийн эмгэнэл шүү дээ. Тиймээс иргэд хувиараа яваад дийлэхгүй байна. Үүнийг төр засгийн хүмүүс анхааралдаа авч, зогсоох хориглох арга хэмжээ авч өгөөсэй гэж хүсч байна.
Б.ЭНХЗАЯА
Зочид · 2024/05/04
Монголын Үндэсний Аюулгүй Байдалд маш ихээр нөлөөлөх юм байна. Энэ шашныг хориглох хэрэгтэй юм!
Зочин · 2024/05/02
76 гишүүдийг оруулчих юмсан элийрээд холдчих ч юм билүү
Зочин · 2024/05/02
76 гигүүдийг оруулчих юмсан элийрээд холдчих ч юм билүү
Зочин · 2024/04/29
Библи -н номыг гуйвуулж бичсэн номтой ертөнцын эзэн Солонгост төрсөн гэнэлээ толгойг мунхруулах гэнээ
DR. ADITY · 2024/04/29
Зочин · 2024/04/29
Энэ урсгалд оруулах, итгүүлэх, гарч чадахгүй болгох маш нарийн технологитой. Тэр нь амиа золиослогч, террорист бэлддэг тэр технологитой адил гээд бодчих. Зүгээр нэг хөндлөнгийн сонссон хүн үүнийг ойлгохгүй, хүний тархи хэрхэн ажилладгийг, холбоосууд нь яаж бэхэждэг, эргээд яаж эмчлэх вэ гэдгийг сайн мэддэг хүмүүс л тусалж чадна.
Зочин · 2024/04/29
Khumuusiin khuvi medeeleliig ehleed avdag gesen.khumuusiig kivtonusddag ym bn.
х · 2024/04/27
платинум ландын диспитчер номин эрдэнэ ногооннүдтэй өлөгчин даваагийн боовны нүх
Зочин · 2024/04/27
Манай эгчтэй яг адилхан явдал бн. Гэр бүл дотны хүмүүсээ огт тоодоггүй, хайр ивээл гэж мэдэхгүй, элий далий болдог.
хүүхэд бхад христийн цуглаанд явдаг блаа зөв урсгалд нь явдаг бсан тул арай хүнээрээ үлдэж. Энэ бол гэхдээ арай бишээ үндэсний аюулгүй байдал шүү !!!❌❌❌ · 2024/04/26
хүүхэд бхад христийн цуглаанд явдаг блаа зөв урсгалд нь явдаг бсан тул арай хүнээрээ үлдэж. Энэ бол гэхдээ арай бишээ үндэсний аюулгүй байдал шүү !!!❌❌❌
Зочин · 2024/04/26
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/04/26
коммеди, хошин урлагийнхан энэ шашны урсгалыг судлаад үзээч, Сонирхолтой сэдэв байгаа юм биш үү. Эсвэл бас айгаад чадахгүй гэх юм болов уу
Зочин · 2024/04/26
Архитектурын мэргэжил эзэмшсэн хүнийг архитектор гэдэг
Зочин · 2024/04/26
Эгч маань бас гүн орсон татаж гаргаж авч чадахааргүй болдог юм бналээ
Зочин · 2024/04/26
Энд мэдрэл боловсрол түй ч хамаагүй л юм байх чинь билээ!
Зочин · 2024/04/26
энэ бузар этгээдүүдийг хууль хяналт, төрийн байгууллагууд хяналтдаа авч хаагаачээ
zo · 2024/04/26
энэ бузар этгээдүүдийг хууль хяналт, төрийн байгууллагууд хяналтдаа авч хаагаачээ
DDD · 2024/04/26
tsagdaa tagnuul yaaraltai iim biguullaguudiig olj togtoon tatan buulgah estoi shuu undesnii aulgui baidald hamaatai baihaa
Зочин · 2024/04/26
Авилгалчид хүчирхийлэгчидг цаазаар авдаг ганцхан хууль баталчихад л ямар том эрх мэдэл хөгжил дэвшилд хүрч чадахаар байгаагаа МАН мэдэхгүй байна уу. Ганцхан хууль тэгээд бид бүгд Монголчууд маань МАНАНгаас үүссэн бузар булай идэж уусан мөнгөтэй чадалтай олон нүгэлтнүүдээс бүр мөсөн салж бүр ирээдүйд үүсэх тэрнээс долоон дор авилгачдаас хүртэл салах гээд байна.
Зочин · 2024/04/26
Одоо шашин шүтэх эрхийг нь хаачихвал жинхнэ социалист улс болж цаашлаад Коммунист улсыг бий болгох улаан цусан амдаа орохдоо бэлдэе зутгэе авилгалчдыг хүчирхийлэгчид урвагчдыг өчиггүй бууддаг нийгмийг залуучууд хүсэж байна. Авилгалаар дүүрсэн Ардчилал бидэнд хэрэггүйг 20 жил харсан Шудрага ёсоор хуульчилсан хатуу хариуцлагат тогтолцоо бүхий шинэ социалист тотолцоог бүтээе. Эх орноосоо уравсан ард түмний мөнгө засгийн мөнгө идэж уудаг авилгач нарыг үр хүүхэд хамаатан садантай нь цуг олны өмнө талбай дээр бууддаг засглалыг тогтоое
Зочин · 2024/04/26
монгол даяараа тэнэгүүд их болж байхад боловсролтой хүмүүс хамрагдаж байгаа нь харамсалтай байна сэтгэлзүйч бараг бахйгүй болохоор сэтгэлээ тайтгаруулах гэж яваад л орчихдог юм шиг байна лээ нэг удаа очиж харахад голцуу хөгшин настай хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс л харагдсан даа