Япон улсын Үцүномияа хотноо өнөөдөр эхлэх “Парис 2024” Олимпын эрх олгох 3х3 сагсан бөмбөгийн ээлжит тэмцээнд Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг өрсөлдөх билээ.

Тэмцээнд өнгөрсөн оны 11-р сарын 1-ний байдлаар Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны чансаагаар эхний наймд бичигдсэн багууд, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2-8 дугаар байр эзэлсэн багууд оролцох бөгөөд эрэгтэй 8, эмэгтэй 8 баг Олимпын эрхийн төлөө ур чадвараа сорих юм.

 

ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ БАГУУД

 

Эрэгтэй: Монгол, Египет, Пуэрто Рико, Латви, Литва, Япон, Франц, Бразил

Эмэгтэй: Кени, Бразил, Австрали, Нидерланд, Япон, Герман, Канад, Австри

Манай баг хэсгийн шатанд Франц, Япон, Египетийн багтай өрсөлдөх бөгөөд эхний тоглолтоо өнөөдөр 18:45 цагт Японы эсрэг тоглох хуваарьтай. 

 

ХЭСГИЙН ТОГЛОЛТЫН ХУВААРЬ:

 

05-р сарын 03-ны өдрийн 18:45 цагт