Цэргийн ангиас байлдааны зориулалттай 700 ширхэг сум хууль бусаар авч, тээвэрлэсэн иргэний хэрэг прокурорт шилжив
2024/05/07
Цэргийн ангиас байлдааны зориулалттай 700 ширхэг сум хууль бусаар олж авч, тээвэрлэсэн хэрэг өнгөрсөн сарын 14-нд гарчээ.
Тодруулбал, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний дугаар ангиас иргэн Н нь байлдааны зориулалттай үйлдвэрлэсэн ПС загварын 700 ширхэг сумыг хууль бусаар олж авч, тээвэрлэсэн байна.
Цагдаагийн байгууллага хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, иргэн Н-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна. Улмаар хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Эрүүгийн хэргийн хуулиас: 20.4 дүгээр зүйл.Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших
1.Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, шилжүүлсэн, борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Зочин · 2024/05/07
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/05/07
SEXSDI80955877