МАН-ын Бага хурал хуралдаж байна. Тус хурлаар 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг эрх баригч намын хувьд эцэслэнэ. 

Энэ удаагийн УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор явагдаж 126 гишүүн сонгоно. Тэдний 78-ыг тойргоос, 48-ыг жагсаалтаас сонгох юм.

Одоогоор тус намын жагсаалтад  "Шарк" Д.Энхтүвшин, "Ондо"-гийн Ч.Анар, Г.Лувсанжамц, УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо, Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг нар яригдаж байгаа нь олны сонирхолыг татаж байна.

Сонгуулийн хуульд заасны дагуу 00:00 цагаас өмнө нэр дэвшигч нараа зарлаж, СЕХ-нд хүргүүлэх ёстой.