АН-ын гишүүн бус, ҮБХ-ны гишүүн бус 38 хүн нэр дэвшиж байгаа тул СЕХ-нд гомдол гаргаж, УДШ-д хандана байна гэв
2024/05/22
АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд СЕХ-нд гомдол гаргаж буй талаар мэдээллээ.
Энэ үеэр АН-ын гишүүн Б.Баттүвшин "Ардчилсан нам сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа явууллаа. Хэд хэдэн зөрчил илэрлээ. АН-ын гишүүн, ҮБХ-ны гишүүн нэр дэвших дүрэмтэй. Гэтэл АН-ын ҮБХ-ны хуралдаанаар АН-ын гишүүн бус, ҮБХ-ны гишүүн бус 38 хүн нэр дэвшиж байгаа тул СЕХ-нд гомдол гаргаж, Улсын Дээд шүүхэд хандана. Үүнийг ҮБХ-ны 100 гаруй хүн дэмжиж гарын үсэг зурсан" хэмээн ярилаа.
Элчин сайд асан Ц.Сүхбаатар "Сонгуульд улс төрийн намыг төлөөлж нэр дэвшинэ гэдэг маш хариуцлагатай асуудал. Нэр цэвэр, улсыг төлөөлж ажиллах мэдлэг чадвартай хүмүүс нэр дэвших ёстой. Гэтэл энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн хүмүүсийг хараад маш их харамсаж байна. Олон улсад холимог тогтолцоогоор сонгууль явуулах тохиолдолд дөрвөн жилийн өмнө нэр дэвшигчдийг зарладаг.
Гэтэл өнөөдөр АН-аас нэр дэвшиж байгаа хүмүүсийн ихэнх нь сонгуулийн өмнө гарч ирсэн явдал гарлаа. Ямар үзэл, шалгуураар гарч ирж байгаа нь ойлгомжгүй. Нэг хүнд үнэнч зүтгэсэн хүмүүс цэвэр намынхаа төлөө явдаг хүмүүсийн өмнө нэрс нь орсон нь хуйвалдаан гэж харж байна" гэв.
АН-ын гишүүн Д.Сосорбарам "Ардчиллыг, эрх чөлөөг Ардчилсан намаар нь устгах нөхцөлдсөн үйл явдал болж байна. Үүнийг гүйцэтгэгч нь Х.Баттулга гэдэг нөхөр. Энэ хүн АН-ын гишүүн эсэх нь тодорхойгүй. Ерөнхийлөгч байхдаа гишүүнээс татгалзсан хүн. АН-ын гишүүн эсэх нь мэдэгдэхгүй, ҮБХ-ны гишүүн бус байж нэр дэвшсэн 38 хүн байна" гэсэн юм.
зочин · 2024/05/24
Сонгуульд нэр дэвшигчийг зөвхөн ҮБХ-ны гишүүнээр хязгаарлах юм бол ардчилал гэж яриад юу хийхэв,
Нэргүй · 2024/05/23
МАН н даргын зөвлөх Баттулга АН с нэр дэвших наргиан уу
Зочин · 2024/05/22
GOE XN80955877
Зочин · 2024/05/22
АН ч өнгөрчээ инээдтэй юмаа маргаад шууд тайзнаас буулгаад
Зочин · 2024/05/22
so gej galzuu soliotoin medegdexgui xvn ard tumnii kinoteatriig og. ebitei luivardaj avsan
Zochin · 2024/05/22
BUGZ DOLOOGOOD YU CH UGUI HOTSORSON ALIA SALBADAINUUD.
Зочин · 2024/05/22
ene zonog ovgon odoo gertee suux xeregtei
Зочин · 2024/05/22
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh