Үндэсний Соёл амралтын хүрээлэнд "Галзуу хулгана" тоглоомоор үйлчлүүлж байхдаа 18 настай хүүхэд нас барсан талаарх мэдээллийг өмнө хүргэсэн. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад дараах хариултыг өглөө.

Цагдаагийн байгууллагад 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 54 минутад Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байх "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-д 18-19 орчим насны иргэн "Галзуу хулгана" тоглоом дээр суугаад бууж ирэх үедээ нас барсан байдалтай байна" гэх мэдээллийг ирүүлсэн.

Уг дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хойшлуулшгүй ажиллагааг явуулж байна.

 

Холбоотой мэдээлэл:

Сэрэмжлүүлэг: Галзуу хулгана тоглоомоор үйлчлүүлэхээр орсон 18 настай хүүхэд тоглоом дуусаж, хөдөлгөөн зогсоход амьсгал хураасан байжээ