Н.Номтойбаяр: Сонгуулийн Ерөнхий Хороо намайг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан байна
2024/05/31
“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Тэрбээр "Хууль хүний царай хардаг байдал сүүлийн үед улс төрийн зорилготойгоор гарах болсон. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр МАН-аас хөөгдсөний дараа Хан-Уул дүүрэгт бие дааж нэр дэвших шийдвэр гаргасан. Шийдвэр гармагц 23 цагийн дотор эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагчаар татах тогтоол үйлдэж, тэр даруй намайг цагдан хорьж байсан. Зохиосон хэрэг нь хуульд нийцэхгүй, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оруулах, гэрчийн мэдүүлэг, тайлбар авахгүйгээр шүүхийн шийдвэр гаргах зэрэг ноцтой асуудлууд болсон. Гэсэн хэдий ч улс төрийн зорилготойгоор хэлмэгдүүлж байсныг нэр төртэйгөөр дуусгасан.
"Үндэсний эвсэл"-ийн зорилго иргэдийн эрхийг хамгаалах, хувийн хэвшлээ хамгаалах зорилготой. Үүнийг гүйцэлдүүлэхээр 9 дэх удаагийн сонгуульд оролцохоор хуульд заасны дагуу шаардлагатай материалуудыг бүрдүүлж ажилласан. Хуулийн дагуу ЦЕГ-т лавлагаа хүсэхэд сонгуулийн хуульд байхгүй зүйл заалтыг үндэслэж, хариу ирүүлж байсан. Үүнийг хэлэхэд дахин тодорхойгүй хариу өгсөн. ЦЕГ будилна гэж байхгүй.
Үүнд үндэслэж, Сонгуулийн Ерөнхий Хорооноос намайг хасах шийдвэр гаргаж байгаа юм шиг байна" гэж ярилаа.
Сонгуулийн Ерөнхий Хорооны тогтоолд:
"Нямтайширийн Номтойбаяр нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсугай" гэсэн тогтоол байна гэж тэрбээр уншиж, танилцууллаа.
Зочин · 2024/06/02
TANILTSI80955877 44DSH
Зочин · 2024/06/02
XALYYTSSN DYRN80955877
Зочин · 2024/06/02
Номтойбаяр төрд гарахад яадаг юм бол их дажгүй залуу шиг санагддаг шүү
Зочин · 2024/05/31
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/05/31
ANUSDI80955877
ХА ХА · 2024/05/31
ЧИ НЭР ДЭВШИЖ ЯАДАГЫ ЧАДАХХ ЮМ БАЙХГҮЙ МӨНГӨӨРӨӨ ГАРЧААД ОДОО БОЛНО
иргэн · 2024/05/31
Чи одоо болио,,,,Чамайг хэн ч дэмжихгүй ,,,
Зочин · 2024/05/31
Номтойбаяр mine dee turd ochij yahii urdiin tamiin budlaantai uls turchidiin buzriig theverleh gej usee zulgaaj baisnaas ethgiinhee hiij buteej bgaa biznes ee hiigeed ardtumenteigee bolomj garhar aa ger horoolold amdardag ulsiig oron suuthaar hangaj urgachaa alhaa zaluu bna uls turd ochij uzsen yaraad yahve dee nas bna yumand huleethtei har hand
Зочин · 2024/05/31
SAWI80955877