Нийслэлийн хэмжээнд хорихоос өөр төрлийн ял эдэлж буй 84 хүүхэд байна
2024/05/31
Он гарсаар нийслэл, дүүргийн прокурорын газраас хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн болон тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 163 өсвөр насны хүүхдийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьжээ.
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 84 хүүхэд байна. Үүнээс нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн хоёр, тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 64 хүүхэд байгаа аж.
Мөн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, хяналт тогтоосон нэг, хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг тодорхой хугацаагаар хойшлуулсан 17 хүүхэд байна. Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 14-18 насны өсвөр насны хүүхдүүдийн дийлэнх буюу 66 хувь нь хулгайлах, дээрэмдэх зэрэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлджээ. Харин 19 хувь нь бусдын биед хүнд, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Зочин · 2024/05/31
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh