“Интермед” эмнэлэг нярайн эгэмний ясыг нь хугалчихаад хурдан бороолчихно гээд тоохгүй байгаад гомдолтой байна гэв
2024/06/05
Өчигдөр нэгэн иргэн цахим хуудаснаа "Интермед эмнэлэгт эхнэр маань амаржиж охин нь эмч нарын буруутай үйлдлээс болж, нярайн эгэмийг болгоомжгүйгээр хугалж, хариуцлага хүлээсэнгүй" гэх мэдээллийг нийтэлсэн.
Тэгвэл нярайн эцэг эх өнөөдөр хэвлэлд ярилцлага өглөө. Охины аав "Манай эхнэрийн сэтгэл санаа төрсөн цагаасаа авахуулаад хэцүү байна. Төрсөн цагаасаа эхлээд уйлсан. Хүүхэд өлгийг нь задлахаар суниадаг даа тэгэхэд манай охины баруун гар нь дээшээ явахгүй.
Охин минь тус эмнэлэгт тавдугаар сарын 27-нд төрсөн. Эх барих явцад энэ хэрэг гарлаа. 11 долоо хоногтоо жирэмсэн байх явцдаа монголдоо дээгүүр гэгддэг цол гуншинтай эмчийн хяналтад орж явсаар амаржсан нь энэ юм. Манай хүүхдийг эмч нь "зүгээр гулгаад л гарчихсан ш дээ хэдийдээ эгэмний яс нь хугарчихав аа" гээд гайхаад байгаа юм. Би үнэхээр гомдолтой байгаа. Би 7-8 сая төгрөгийг төлөхдөө эх, үр хоёроо эрүүл саруул төрүүлэхээр л төлсөн шүү дээ. Төрсөн цагаас нь хойш эмч нь зургаан удаа үзлэг хийж байсан. Тэгэхдээ эхнэр бид хоёр юу ч хэлээгүй.
Эмнэлгээс гараад хоёр хоногийн дараа төлөвлөгөөт үзлэгээр эгэмний яс нь хугарсан хүүхэд байна ш дээ гэж өлгийг нь задлангуутаа хэлсэн. Ингээд л бид нар рентген зураг авахуулж, шинжилгээ хийлгэсэн. Манай хүүхдийн зүүн гар нь мөрнөөс дээш хөдөлнө, баруун гар нь мөрнөөс дээш хөдлөхгүй байгаа. Төрсөн цагаасаа хойш уйлахад ерөөсөө мөөмөндөө л цадахгүй байна гэдэг үгийг эмч нарын зүгээс хэлээд байсан. Төрөөд 4 хоногийн дараа л мэдэж байгаа нь энэ.
Манай эхнэр төрж байх явцдаа хүүшээ мөр нь гэмтчихэв үү дээ тар гээд дуугарлаа гэсэн. Тэгэхээр нь би гаднаас нь харахаар л зүгээр байхаар нь эрүүл төрлөө л гэж бодсон юм. Хүсэн хүлээсэн хүүхэд болохоор нарийн үзүүлж хяналтад байсан.
"Интермед" эмнэлгийг хариуцлагатай, чанартай аягүй олон цол гуншинтай хүнийг ажилладаг 30 жилийн туршлагатай эмч эрүүл саруул л төрүүлж өгч чадах юм байна гэж итгэж найдаад энэ эмнэлгийг сонгосон. Интермед эмнэлэг бидэнтэй ямар ч холбоо бариагүй. Миний гомдлыг ажлын 30 хоногт шийдэж өгнө гээд хүлээлгээд л байгаа. Миний хүүхдийг хүн гэж тоохгүй байгаад их гомдолтой байна.
Интермед эмнэлгийн эмч нар нярай хүүхдийн яс нь мөгөөрс байдаг хурдан бороолоод зүгээр болчихно гээд тоохгүй байгаад харамсалтай байна. Хувь хүний хандлагаасаа эхлээд ичмээр байгаа юм энэ эмнэлгийнхэн. Над руу зөндөө энэ эмнэлэгт төрөхдөө эгэм хугарсан хүүхдүүдийн эцэг эх холбогдож байна. Маш олон хохирсон хүүхдүүд байдаг юм байна, үнэхээр харамсалтай яах гэж энэ эмнэлгийг сонгов доо гэж эхнэр маань шаналж байна. Төрсөн хүний сав нь хөөрөөд асуудал үүсдэг гэдэг дээ тийм байдалд орчихоод байна" хэмээн ярилаа.
Зочин · 2024/06/06
Угаасаа муу эмнэлэг
ИРГЭН · 2024/06/06
МӨНГӨТЭЙ ХҮМҮҮС ЛУУВАНГАА ИДНЭ ҮҮ? ЛААГАА ИДНЭ ҮҮ?
Гишүүн · 2024/06/06
Интермед эмнэлэг эмийн санд 10000 эм энд 100000 байдаг гээд л бод.
Gomdson irgen · 2024/06/05
Nuruu gemteed hul gipstei arai hiij daraagiin emnelegtee 2tsag orchim ocherloj bj uzuulj bhd. Hooson cd (MRI ) uguud yavuulsan. Ergeed ta nar yamar hariutslaga gj bnuu, gj ochhod cd bichigdsen bn neej chdaagui bh geed dahin huulj ugsun kkkk