Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаас өчигдөр нийтэлсэн “Global Gender Gap Report 2024” хүйсийн эрх тэгш байдлын тайланд Монгол улс дэлхийн 146 орноос 85 дугаарт эрэмбэлэгджээ.

Монгол улсын ард Итали (87), Өмнөд Солонгос (94), Япон (118) зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд жагссан байна.

Судалгаанд “Эдийн засгийн оролцоо ба боломж”, “Боловсролын түвшин”, “Эрүүл мэнд ба Амьд үлдэх боломж”, “Улс төрийн эрх мэдэл” гэсэн дөрвөн дэд шалгуураар үнэлжээ.

Монгол улсын хувьд 146 улсаас “Эдийн засгийн оролцоо ба боломж” шалгуураар 43, “Боловсролын түвшин” шалгуураар 1, “Эрүүл мэнд ба Амьд үлдэх боломж” шалгуураар 1, “Улс төрийн эрх мэдэл” шалгуураар 120 дугаарт тус тус эрэмбэлэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл улс төрийн эрх мэдлийн үнэлгээ Монгол улсын ерөнхий үнэлгээг нэлээд хойш чангаажээ.

Эдгээрийг дундажлахад 0.705 ерөнхий үнэлгээгээр 85 дугаарт эрэмбэлэгдсэн нь 2023 оны үнэлгээнээс 5 байраар ухарсан үзүүлэлт болсон байна.

2024 оны хүйсийн эрх тэгш байдлын үнэлгээний тэргүүнд болон адагт жагссан 10 улс:

  1. Исланд
  2. Финланд
  3. Норвеги
  4. Шинэ Зеланд
  5. Швед
  6. Никарагуа
  7. Герман
  8. Намиби
  9. Ирланд
  10. Испани

 

137. Марокко

138. Нигер

139. Алжир

140. Ардчилсан Конго

141. Мали

142. Гвиней

143. Иран

144. Чад

145. Пакистан

146. Судан

 

Эх сурвалж: WEF