32 болон 16 настай эмэгтэйчүүдийн амь насыг хөнөөсөн Чингэлтэй дүүргийн ....хаягт оршин суух 20 настай Д гэгчийг олж тогтоон, шалгаж эхэлжээ.

Хэргийг тодруулбал, зургаадугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... тоотод оршин суух 20 настай эрэгтэй Д архи уусан үедээ мөн дүүргийн ... тоотод оршин суух 16 настай эмэгтэйн амь насыг хохироожээ.

 Тухайн этгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гал тогооны өрөөнд байсан цахилгааны уртасгагч утсаар хоолойг нь боож амь насыг нь хохироож цэнхэр өнгийн жижиг зөөврийн чемодан дотор хийсэн байжээ. Тухайн хэрэг болсон талаар найзууд нь гэх хүмүүс цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирүүлж, улмаар хэргийг газраас холбогдох баримтуудыг авч мөрдөн шалгалт эхэлсэн.

Мөн тухайн өдөр "... байрны ... тоотод хүн нас барсан байна" гэх дуудлагаар очиход ЧД-т оршин суух 32 настай эмэгтэйн амь насыг хохироож, наалдамхай туузаар ороон хувцасны шүүгээнд нь хийсэн байжээ. Шалгалтаар уг хэргийг мөн 20 настай Д үйлдсэн болохыг тогтоожээ. 32 настай амь хохирогчийн цогцос удсан байдалтай олдсон байна.

20 настай Д гэгч нь өөрийгөө эмэгтэйчүүдэд маш их мөнгөтэй гэх сэтгэгдэл төрүүлж, урхидан наргиж цэнгэдэг бөгөөд 16 настай охины амийг нь хөнөөхдөө дөрвөн эмэгтэй найзыг авч явж, хамт байжээ.