Сэтгэцийн өөрчлөлттэй иргэн бага насны хүүхдийнхээ аминд хүрчээ
2024/07/16
2024.07.14-ний өдөр цагдаагийн байгууллагад бага насны хүүхдийг хутгалж гэдсийг нь хөвүүлсэн байна гэх дуудлага мэдээллийг шалгахад Хан-Уул дүүргийн ... дугаар хороонд оршин суух хаягтай Ц нь /Эмэгтэй 35 настай/ өөрийн 3 н настай төрсөн охиныг хутгалж гэдсийг нь хөвүүлж амь насыг нь хохироосон гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Хэрэгт холбогдсон этгээд нь СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад энэ оны 05 сард гарсан байна. Тухайн этгээд нь 3 хүүхэдтэй байсан ба үлдсэн хүүхдүүдээ хутгалахаар дайрч байх үед нь цагдаагийн алба хаагчид шуурхай таслан зогсоожээ.
Тухайн хэргийг ХУД-н цагдаагийн газар шалгаж байна.
Зочин · 2024/07/16
SXN80955877