МҮОХ: Буудлагын тамирчдын нэр дутуу явуулсан асуудлаар ОУ-ын Олимпын хороонд бичиг явуулна
2024/07/16
Өнөөдөр Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны Гүйцэтгэх зөвлөлөөс "Парис 2024" олимпод оролцох буудлагын баг тамирчдад үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Тус зөвлөл өнөөдөр хуралдаж олимпын наадмын баг тамирчдын зохион байгуулалтын тухай хэлэлцсэн юм.
Буудлагын холбоонд үүссэн асуудлын талаар МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Энэ талаар Э.Бадар-Ууган "Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ноос өнгөрсөн зургаадугаар сарын 9-нд Монголын Буудлагын Холбоо (МБХ) болон манайд албан бичиг ирсэн. Тодруулбал зургаадугаар сарын 21-ний дотор буудлагын төрөлд оролцох тамирчдын нэрс болон дасгалуудыг ирүүлэх бичиг гэсэн үг.
Энэ дагуу МБХ-ноос эрх авсан гурван тамирчныхаа нэр болон оролцох дасгалыг баталгаажуулсан.
Оролцох тамирчдын нэрсийг энэ сарын 8-нд эцсийн байдлаар зарласан. Өнгөрсөн сарын 21-нээс энэ сарын 8-ныг хүртэлх хугацаанд тамирчдаа нэмж эрх авах талаар холбооны зүгээс санал хүсэлт ирээгүй. Харин хугацаа нь дууссаны дараа л нэмж эрх авах боломжтой юм байна, хөөцөлдөж өгөөч гэсэн хүсэлт ирсэн.
Бид ч гэсэн тэр хүсэлтийнх нь дагуу албан бичиг явуулсан ч хүлээж авах боломжгүй гэдэг хариу ирсэн. Яг оролцох төрлүүдийн мэдүүлгийг тухайн спортын холбоод бөглөж ирүүлдэг. Түүнийг нь үндэслээд МҮОХ баталгаажуулаад цааш нь явуулдаг. Түүнээс бид өөрсдийн дураар эрх нэмж, хасах боломжгүй" гэв.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл шуурхай хуралдаад тодорхой эрх бүхий хүмүүсээс тайлбар авсан. Үүний дараа тамирчны эрх ашиг хөндөгдөж байгаа тул ОУОХ-нд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд гарын үсэг зурсан албан тоотыг явуулахаар болжээ. Энэ бичгийн нэг хувь нь Парисын олимпыг зохион байгуулах хороо болон Олон Улсын Буудлагын Холбоо (ОУБХ), МБХ-д очно. Энэ бичгийн хариу яаж ирэх нь тухайн байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалан гэдгийг Д.Жаргалсайхан онцоллоо.
Зочин · 2024/07/17
ED NARIIG BUUDAN ALAH HTEI
Зочин · 2024/07/17
HEDEN ARHICHIN TSARAITAI HAR PIZDUUNUUD BUUDAN ALAH HTEI
ZOCHIN · 2024/07/16
ZUGEER L BUGDEEREE OGTCOR...TA NARIIN ZORILGO CHINI YG YU YM BE... TAMIRCHID AA OLIMPOD L OROLTCUULAH SHUUDEE ...TERNEES TA NAR TEND OCHIJ JARGALDAH BISH...TAMIRCHID CHINI YAVAHGUI TOHIOLDOLD UHAMSARAARAA BITGII YVAARAI.....
Зочин · 2024/07/16
SHAALTSI80955877
ЧАДВАРГҮЙ дарга нарын гайгаар тамирчид хохирч байна даа · 2024/07/16
МҮОХ ны 4 жилд хийх ёстой гол ажил бол тамирчдаа олимпод оролцуулах асуудал, гэтэл МҮОХныхон ажлаа мэддэггүйн улмаас тамирчид хохирч байна. Адаглаад буудлагын тамирчид яаж эрхээ авдагийг МҮОХ ныхон мэддэггүйн гайгаар тамирчид хохирч байна.
Зочин · 2024/07/16
AXN80955877XANAAD
Зочин · 2024/07/16
SAWI80955877