Туул голд сэлж байгаад живсэн иргэнийг таван өдрийн дараа олжээ
2024/07/19
Төв аймгийн Лүн сум Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт Хуучин модон гүүр гэдэг газарт гэр бүлийнхээ хамт амарч явсан иргэн Б Туул голд сэлж байгаад живсэн гэх дуудлага, мэдээллийг долдугаар сарын 14-ний өдрийн 15:03 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар болоод Үндэсний аврах бригадын алба хаагчид завиар гүйцэтгэсэн. Эрэн хайх ажиллагааг долдугаар сарын 18-ны өдрийн 07:00 цагаас эхлүүлэн, өдрийн 13:26 цагт анх осолдсон газраас 40 километрт Бор хөндийн үзүүр гэдэг газраас голын эрэгт хайргадаж тогтсон иргэн Б /21 эрэгтэй/ цогцсыг олж, тус сумын цагдаагийн газарт шилжүүлэн өгч ажиллажээ.
Зочин · 2024/07/20
Хот дотор хангалттай усан басейн барьж хүмүүст боломжийн үнээр үйлчилдэг болохгүй бол хэлээд ойлгодоггүй эргүү нөхдүд нь живээд дуусах нь дээ.
Зочин · 2024/07/19
XALYYNR80955877
Зочин · 2024/07/19
ANUSN80955877TSAN XALYYTSMR
Зочин · 2024/07/19
SEXSDN80955877