Увс аймгийн Завхан сумын Шарбулаг багийн Нуурынхоолой гэдэг газраар Хяргас нуур, Айраг нуурын хоолойг бирваазаар гаталж байсан ачааны автомашин жолоочтойгоо ус руу унасан байна. Энэ тухай дуудлагыг  онцгой байдлын алба 7-р сарын 23-ны 22:25 цагт хүлээн авчээ. 

Уг дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Малчин сум дахь Хяргас нуурын сургалтын төв дээр ажиллаж байгаа Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид 02:35 цагт, тус аймгийн Онцгой байдлын газрын ЭХАС-ын албан хаагчид 03:45 цагт газар дээр нь очсон байна.

 Увс аймгийн Завхан сумын Шар булаг багийн Хэцүүхадаас Завхан сумын чиглэлд зорчиж явсан иргэн “Вонго” загварын бага оврын ачааны автомашинаа бирваазаар гол гаталгаж байсан аж. Гэтэл бирваазан дээрээс уг машин жолоочтойгоо ус руу унасан байна. 

Аврагчид өчигдөр өглөө 08:50 цагт 49 настай жолооч эрэгтэйн цогцсыг 7 метрийн гүнээс гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгөв. Машиныг нь тухайн өдрийн 15:35 цагт 7 метрийн гүнээс татан гаргажээ.