Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сумын нутаг, Хоолойн зах багийн "Тэнгис" гэдэг газарт “Тэнгис-Шишгэд”-ын голд гурван хүн моторт завиар зугаалж яваад завь нь хөмөрч хоёр хүн нь эсэн мэнд гарч, нэг хүн нь осолдсон тухай дуудлагыг наймдугаар сарын 3-ны өдрийн 19:08 цагт хүлээн авсан.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн П/36 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар наймдугаар сарын 3-ны өдрийн 20:44 цагт ангиас гарч, Цагааннуур суманд наймдугаар сарын 4-ний өдрийн 10:50 цагт очсон. Алба хаагчид цааш завьтай явж анх осолдсон газарт 15:02 цагт очиж уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 20:37 цагт түр зогсоож, наймдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.