Өвөрхангай аймаг, Баянгол сум Өндөр-Өнц багийн “Өнцийн бригад” гэдэг газарт "Суудлын автомашин онхолдож жолооч нь автомашиныхаа төмөр эд ангид хавчуулагдсан" гэх дуудлагыг наймдугаар сарын 12-ны өдрийн 16:00 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход Өвөрхангай аймгийн Баянгол сумаас Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ийн  “Прадо-150” загварын суудлын автомашин онхолдож иргэн Б /67 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдан хүнд гэмтсэн байсныг гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгч ажиллажээ.