Л.Гантөмөр: Гэр бүлтэй нь уясан татварын бодлогыг шинээр гаргахаас өөр аргагүй
2024/08/16
Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар хэлэлцсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир ирэх дөрвөн жил Засгийн газар татварын бодлогыг хэрхэн шинэчлэх талаар тодруулав.
Түүний асуултад Шадар сайд Л.Гантөмөр "Татварын шинэчлэлийн бодлого хийнэ. Бууруулах чиглэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. Үүний тулд хугацаа хэрэгтэй. Хувь хүн, албан байгууллагад очиж буй дарамтыг аж багасгах вэ гэдэгт тодорхой тооцооллыг хийх юм.
Энд ойлгомжтой зүйл нь юу вэ гэхээр гэр бүлтэй нь уясан татварын бодлогыг шинээр гаргахаас өөр аргагүй. Адилхан ажил хийдэг хоёр хүн, нэг нь долоон ам бүлтэй тэрийгээ авч явдаг, нэг нь гурван ам бүлтэй тэрийгээ авч явдаг. Тэгсэн мөртлөө орлогын албан татвар адилхан төлөөд явж байдаг. Ард нь амьдралд нь үлдэх үлдэц, хүртээмж, бид амьдралын чанарыг сайжруулахын төлөө байгаа учраас энэ дээр бодлого хийнэ" гэж хариулсан юм.
Зочин · 2024/08/18
Солиор
Зочин · 2024/08/18
Соц үед гэр гэрлээгүй гэж татвар авдаг байсан.
Зочин · 2024/08/16
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/08/16
XUCHINDUULI80955877
z · 2024/08/16
Ene teneg yu yarina be adilhan ajil hiij baigaa hun yag adilhan tsalin abch yag adilhan tatbar tolno tuunees bish tsoohon am buitei geed ih tatbar tolohgui shuu.