Насанд хүрээгүй хүүхэд суррон унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглох санал хүргүүлэхээр болжээ
2024/08/16
18-аас доош насны хүүхдийг суррон унаж, замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох санал гаргасан талаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар болон Нийгмийн Эрүүл Мэндийн Газраас өнөөдөр мэдээлэл өглөө.
Тодруулбал насанд хүрээгүй хүүхэд суррон унаж замын хөдөлгөөнд оролцохыг хориглох зохицуулалт хийхээр Хууль зүй, дотоод хэргийн сайдд болон Зам тээврийн сайдад Нийслэлийн Засаг даргаас хуулийн өөрчлөлтийн санал хүргүүлэхээр болсон байна.
Сурронтой холбоотойгоор гэмтэж бэртсэн хүүхдийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн Газрын дарга П.Эрхэмбулган дараах мэдээллийг өглөө.
Улаанбаатар хотод осол гэмтэл болон бусад гаднын нөлөөт нас баралт нийт нас баралтын эхний тавд байдаг ба үүн дотор зам тээврийн осол 10 хувийг эзэлдэг аж.
Хоёр дугуйт тээврийн хэрэгслээс үүдэлтэй зам тээврийн осолд 2021 онд 1,181 хүн өртсөнөөс 210 нь 0-18 насны хүүхэд байжээ. 2022, 2023, 2024 онд жолоодож яваад энэ төрлийн осолд өртөх тоо улам нэмэгдэж байгаа аж.
"Энэ оны долдугаар сарын байдлаар хоёр дугуйт тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осолд орсон хүүхдийн тоо 238"
Тухайлбал:
- 2022 онд 1,452 хүн энэ төрлийн зам тээврийн осолд өртсөнөөс 18 хүртэлх насны хүүхэд 232, жолоодож яваад гэмтсэн хүүхэд 110
- 2023 онд 1,680 хүн энэ төрлийн зам тээврийн осолд өртсөнөөс 18 хүртэлх насны хүүхэд 317, жолоодож яваад гэмтсэн хүүхэд 235
- 2024 оны долдугаар сарын 31-ний байдлаар энэ төрлийн зам тээврийн ослын 1,233 тохиолдол бүртгэгдсэнээс 18 хүртэлх насны хүүхэд 281, жолоодож яваад зам тээврийн осолд орсон хүүхдийн тоо 238 болж өссөн байна.
Осол гэмтэлд өртсөн хүүхдүүд насан туршдаа хөдөлмөрийн чадвараа алдах гэмтлийн үр дагавар нь хүндрээд нас барах тохиолдол байдаг. Жилд энэ төрлийн 1,600-2,000 осол бүртгэгдэх хандлагатай байгаа энэ үед сурроныг насанд хүрээгүй хүүхэд жолоодож байгаатай холбоотой зохицуулалтыг зайлшгүй хийх шаардлагатай харагдаж байна гэдгийг тэрбээр онцлов.
"Зориулалтын талбайг нь гаргаж өгөх тооцоо судалгааг хийж байна"
Нийслэлийн Засаг Даргын орлогч Л.Хосбаяр "Нэгэнт Улаанбаатар хот залуучуудын хот болчхоод байгаа учир хорьж цагдахаас илүү насанд хүрээгүй хүүхэд суррон унах тохиолдолд зориулалтын талбайг нь Нийслэлийн зүгээс гаргаж өгөх тооцоо судалгааг хийж байна. Хууль эрхзүйн орчин бүрдэхээр замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болно. Тусгай талбайг нь бий болгох бололцоог нь бүрдүүлэхээр ажиллана" гэв.
Зочин · 2024/08/16
SXN80955877
Зочин · 2024/08/16
ene bur heterleeeee
Зочин · 2024/08/16
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/08/16
Ugui