“Зориг” ба амбиц
2024/08/19
УИХ таван намтай. Гурав нь хамтарч Засгийн газрыг байгуулсан. Тэдний ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ хэлэлцэж байна.
Засгийн газраас “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” нэртэй, дөрвөн бүлэг, дөрвөн үндсэн чиглэл, дөрвөн зорилготой, 577 багц үйл ажиллагаатай хөтөлбөрийг танилцуулав. Дотроос УИХ-ын гишүүд, гаднаас олон нийт уг төслийг хоёр талаас нь харж, ярьж, дүгнэж байна. Нэг талаас “Хэр их мөнгө хөрөнгө зарах нь вэ”, нөгөө талаас “Юу юу хийх нь вэ” гэж байна.
Бас нэг өнцөг байна. Тэр нь улс төрийн агуулгатай. Тодруулбал, засагт хамтарсан шалтгаан, гэрээ хөтөлбөрийн зорилготой холбоотой асуултууд гишүүдээс гарсан.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Гурван нам нийлээд засаг барьж эхэллээ гэж байгаа юм. Гантөмөр дарга миний хажууд сууж байна. Одоо энэ мөрийн хөтөлбөр дотор алдагдсан найман жилийн алдааг засах асуудал нэлээд сайн тусгагдсан байх гэж би ойлгож байгаа. Сонгогчдод нэг юм амлачихаад танхимд орж ирээд өөр юм ярьдаг байж бас болохгүй ээ” гэсэн асуулт тавьсан.
Ер нь УИХ-аар энэ хөтөлбөрийг хэлэлцэж эхлэхийн өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр 2008 оны хамтарсан Засгийн газар, энэ удаагийн хамтарсан Засгийн газар хоёрыг харьцуулсан, тайлбарласан мэдээллүүд нэлээд гарч ирсэн. “2008 онд Оюу толгой, Тавантолгой хоёрыг явуулахын тулд хамтарсан Засгийн газар байгуулсан. Энэ удаа яах гэж хамтарч байна вэ” гэх зэрэг асуулт тавигдаж байсан.
Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Алтанхуяг дарга аа, би тантай санал нийлэхгүй байна. Таны үед хамтарч болоод, бид нарын үед хамтарч болохгүй гэдэг өнцөгөөс яриад байгаатай санал нийлэхгүй байна. Зарчмын хувьд хоёр үзүүртнй зүү шиг байж болохгүй. Баяр дарга та хоёр засаг хамтарч байгуулж байсан. Батболд даргатай хамтарч байгуулж байсан. Та нар тухайн үед “Ингэхээс өөр арга байхгүй байна. Хамтарч асуудлаа шийдэх нь зүйтэй” гэдэг зүйлийг ярьдаг байсан. Тэгвэл одоо галав юүлчихээд, эсвэл газар тэнгэр өөрчлөгдчихөөд байгаа зүйл биш. Цаашдаа ч хамтарсан Засгийн газрууд байна аа.
Тийм учраас та Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд, энэ олон зовлон жаргалыг мэддэг, геополитикийн нөхцөл байдлыг мэдэж байгаагийн хувьд “Миний үед бол болно, Гантөмөрийн үед болохгүй” гэж байгаа наад хандлагаа өөрчлөөч ээ. Тэгээд ч Үндсэн хуулийн өөрчлөлт бол угаасаа байнгын хамтарсан засаг бүрдэх энэ тогтолцоо руу Германтай адилхан орчихсон шүү. Би хэд хэдэн удаа сонсож байгаа учраас энэ хандлага дээр чинь санал нэг биш байна” гэж хариулав.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зарчмын буюу өмнөтгөл хэсэг дээрээ “Улсын эрх ашиг нэгдүгээрт, улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт, эцэст нь хувийн эрх ашиг байх зарчмыг үнэт зүйлээ болгоно”. Би үүнийг жаахан гайхаад байна. Улс төрийн намын эрх ашиг гэж бас юу вэ. Энэ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орох ёстой юм уу. Ийм асуулт байна. Энэ ер нь философи утгаараа ч тэр, ёс зүйн талаасаа ч тэр, зохимжгүй байх аа. Үүнийг авах нь зүгээр байх аа” гэсэн юм.
Үнэхээр хамтарсан Засгийн газрын зорилго дээр ийм “үгс” байна лээ. С.Зориг агсны үг л дээ. Тэгээд дээрээс нь, гэрээ хөтөлбөрийн нэрэндээ “Зориг” гэдэг үгийг “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” гэж томоор бичээд байгаа юм. Үүнийгээ бас Ж.Баярмаа гишүүний асуултад хариулахдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбарлачихна лээ. Тэрбээр “Хэлэлцүүлгийн явцад сонсож байсан. С.Зоригийн хэлсэн энэ үгийг оруулахгүй байя гэдэг санал энд тэндээс гарч байна. Хоёрдугаарт, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэлмэгдсэн асуудлыг аль болохоор бага ярьмаар байна. Ийм асуудлууд холбогдох гишүүдээс гарч байгаа талаар сонсож байсан. Тийм учраас би үүнтэй холбоотой улс төрийн байр суурийг илэрхийлье. Өнгөрсөн 30 орчим жилийн бидний шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл бол яг энэ эрэмбэ дараалал алдагдсанаас болсон. Жишээлбэл Улаанбаатар хотын газрын наймааны асуудал. Энэ бол хуулиараа боломжгүй л зүйл. Хүүхдийн сургууль цэцэрлэгийн газрыг хууль бусаар булаагаад авчихсан гэсэн үг. Ногоон байгууламжуудыг устгасан. Энэ хуулийн хүрээнд боломжгүй л зүйл. Энэ юу вэ гэхээр улс төрийн намыг ашиглаж хувьдаа завшсан ийм л асуудал. Тэгээд өнөөдөр бид нар түгжрэлээ яах вэ гээд яриад сууж байна. Тийм учраас ардчилсан хувьсгалын үзэл санааг удирдалцсан гол хүмүүсийн нэг Санжаасүрэнгийн Зориг хэмээх энэ хүний үйл хэрэг, үзэл санааг бүдгэрүүлэх аливаа алхамтай би Ерөнхий сайдын хувьд огт эвлэрэхгүй. Энэ үзэл санаанаасаа би огт ухрахгүй. Энэ эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал заавал шийдэгдэх ёстой. Хүний эрхтэй холбоотой, энэ хүмүүстэй холбоотой асуудал дээр хороо байгуулагдаад цаашаа мухарлах ёстой. Улсын эрх шиг нэгдүгээрт, улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт, эцэст нь хувийн эрх ашиг байх учиртай. УИХ-ын гишүүн гэдэг бол тангараг өргөхдөө хувийн эрх ашгаа хойноо тавина, олон нийтийн төлөө байна гэдэг тангараг өргөсөн шүү. Энэ агуулгаар би тайлбарлаж байна. Сая гишүүн албаар ингэж асуусан гэж бодохгүй байна. Гэхдээ ер нь ийм агуулгууд өмнө нь ажлын хэсэг дээр яригдаж байсан учраас би Ерөнхий сайдын хувьд тов тодорхой байр сууриа илэрхийлж байна” гэсэн юм.
Түүнчлэн одоохондоо энэ хөтөлбөрийг “ажил-мөнгө” гэсэн хоёр талыг нь хамтатган багтааж харж байгаа нь цөөн ч тэгж байгаа хүмүүс “Маш том амбицтай, амлалттай хөтөлбөр. Хэрэв хийж чадахгүй бол эрсдэл, чадвал мэдээж сайн” гэцгээж эхлэв.
Хэлэлцүүлэг эхэлж байхад энэ. Дуусахад хэрхэх бол...
Хамгийн түрүүнд Засгийн газрын гэрээ, хөтөлбөрийн нэр анхаарал татаж байна. Хурд, хөгжил, Зориг гэх үгс орсон. Тус тусын утгатай эдгээр үг нийлэхээрээ энэ Засгийн юу хүсээд, юунд зориод байгааг төвөггүй ойлож болохоор... Гэвч хамгийн гол нь энэ “аймаар” хөтөлбөрөө хийж гүйцэтгэх л байгаа юм. Учир нь Засгийн газар “Энэхүү дэвшүүлсэн нийгмийн бодлогын зорилтуудаа хэрэгжүүлэхэд эдийн засгийн өсөлтийг ирэх 4 жилд 5-6 хувьд хадгалж, инфляцыг нэг оронтой тоонд барьж, төлбөрийн тэнцлийг эерэг байлгаж, валютын нөөцийг нэмэгдүүлж, эдийн засгийн эрх чөлөөний байдлын болон дэлхийн инновацын үзүүлэлтийг сайжруулж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 8-10 мянган ам.долларт хүргэнэ” гэчихсэн.
Нөгөөтэйгүүр Засгийн газрын тэргүүний танилцуулсан, сайд нарын задалж тайлбарлаж байгаа хөтөлбөрийн гол агуулга нь улс төр, эдийн засаг, нийгмийн талаасаа хэд хэдэн томоохон дүгнэлттэй байна.
“Монгол Улсын парламентын засаглал 1992-2024 он, 2024 оноос хойш гэж бичигдэнэ” гэв. Үүнийг “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэхэд чиглэсэн эрх зүйн цогц реформыг бүрэн дэмжихээр тусгалаа. Хүний эрх, эрх чөлөө, хуулийн байгууллагуудын хүний эрхийн мэдрэмжийн асуудал, тэр дундаа шүүхийн шатанд хилсээр хэлмэгдүүлж, эрүүдэн шүүх, ард түмэнд харгис хатуу, авлигачдад аядуу зөөлөн ханддаг шударга бус үйлдлийг таслан зогсоох, шүүхийн ил тод байдлыг хангасан эрх зүйн цахим реформыг хийх шаардлагатай. Хүнд суртлын эх үндэс болсон хуулиас давсан журмаар зохицуулагддаг харилцаа, 1990 оноос хойшхи эрх зүйн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийх эр зориг гаргаж, цэгцлэх асуудал хамтарсан Засгийн газрын үед шийдвэрлэгдэж чадна гэдэгт итгэж байна. ...Шинэ парламент бүрдэж, шинэ 30 жил эхэлж байна. Цоо шинэ хандлага бүхий шинэ мянганы залуус хаалга тогшиж байгааг мэдэрч, өөрчлөлтийн манлайлал биднээс, энэ танхимаас эхлэх ёстой. Шинэ 30 жил бол тэднийх юм” гэж дэлгэрүүлэв. Эндээс маш том амбиц үнэртэнэ.
Мөн “Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөр аж үйлдвэрийн Тавдугаар хувьсгалын хэмжээнд өрнөж хүн төрөлхтний амьдралын хэв маягийг асар хурдтай өөрчлөж буй хиймэл оюун ухааны эрчимтэй хөгжлийн үетэй давхцаж байна” гэсэн нь экспертүүдийн анхаарлыг татаж байна.
Энэ талаар Ерөнхий сайд “Бидний төсөөллөөс давсан эерэг болон сөрөг нөлөөлөл хэрхэн манай бүс нутаг, улс орны нийгэм эдийн засгийн амьдралд нөлөөлөхийг таамаглах нь томоохон сорилт бас боломж юм. ...Шинжлэх ухаан, технологийн хурдтай хөгжил, AI хиймэл оюун ухаанд суурилсан хөгжлийн цаг хугацаа үүнээс хэд дахин хурдтай өрнөж, аж үйлдвэрийн Тав, цаашлаад Зургадугаар хувьсгалтай золгуулахад бид бэлэн байх учиртай” гээд “14 мега төслийг хэрэгжүүлнэ” гэж ам гарав. Ингэхдээ том төслүүдийг эрэмбэлсэн анхны тохиолдол ч болж байна.
Тэрбээр, “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг дуусгана. Энэ холболтууд хийгдсэнээр Зүүн босоо тэнхлэгийг Бичигт Эрээнцав, Баруун босоо тэнхлэгийг Шивээхүрэн-Арцсуурийн төмөрзамын их бүтээн байгуулалт эхэлнэ. Тавантолгойн 450 МегаВаттын дулааны цахилгаан станцыг барина. Жилд 3.2 тэрбум КилоВатт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, Оюу толгой, Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүсийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангана.
Эрдэнэбүрэнгийн 90 МегаВаттын усан цахилгаан станц нь жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь найдвартай, тасралтгүй хангаж, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Энэ төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан.
Эгийн голын 310 МегаВаттын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ. Байгаль далайд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг яаравчлах шаардлагатай бөгөөд энэ төсөл удааширвал III цахилгаан станцын өргөтгөлийг зайлгүй хийх шаардлагатай. Энэ төслүүдийг хэрэгжүүлэхэд дотоодын цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөхөөс гадна эдийн засгийг төрөлжүүлэх боломж бүрдэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нүүрс хүчлийн арилжаанд оролцож, нэмэлт орлого олох боломжтой. Эрчим хүчний либеральчлалын бодлогыг агаарын тээврийн либералчлалыг амжилттай хийсэн шиг зоригтой хийх шаардлагатай” гэв.
Түүнчлэн “Говийн бүсэд зайлшгүй шаардлагатай Хэрлэн-Тооно, Орхон-Онги ус дамжуулах шугам, Хэрлэн-Тооно усан цогцолборыг барьж байгуулна. Говийн бүсийг усжуулахгүйгээр эдийн засгийн бусад томоохон төслүүдийг урагшлуулах, шар шороон шуургатай тэмцэх боломжгүй.
Монгол, Францын хамтарсан уран, атомын цахилгааны станцын төслийг эхлүүлнэ. Уг төслийн байгаль орчны үнэлгээ болон цахилгаан станцын хэлэлцээрийг нягт хийх учиртай. Оюу толгойн гэрээнд гаргасан алдааг бид давтах ёсгүй.
Нүүрс-хими, Кокс-химийн цогцолбор байгуулна. Нүүрснийг дахин боловсруулж устөрөгч болгох, нүүрсийг угаах технологийн шийдлийг бид амжиж гаргах учиртай.
Зэс боловсруулах цогцолбор байгуулна. Гурван байршлын аль нэгийг сонгож, байгалийн нөлөөллийн үнэлгээнд дүн шинжилгээ хийнэ.
Манай улсын гол экспортын бүтээгдэхүүн болсон нүүрсний ашиглалтын цаг хугацаа дуусахад 10 хүрэхгүй жилийн хугацаа үлдэж байгаа тул бид эдийн засгийн төрөлжилтийн зоригтой алхмуудыг амжиж хийх ёстой” гэлээ.
Бас “Гангийн үйлдвэр байгуулж, 1.0 сая тонн ган бэлдэц, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, барилгын арматур, булан төмөр, төмөр утас зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ.
Газрын тос боловсруулах цогцолбор бүрэн ашиглалтад орсноор жилд 1.5 сая.тн түүхий тосноос 1.3 сая.тн бүтээгдэхүүн гарган авч, газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг дотоодоос хангана.
Оюу толгойд түшиглэсэн алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл хэрэгжүүлнэ. Баяжуулсан алтны хувийг нэмэгдүүлж, олон улсын зах зээлд борлуулж, валютын орлогыг нэмэгдүүлэх боломж юм. Геологийн хайгуулыг эрчижүүлж, хоёр дахь Оюу толгой, хоёр дахь Тавантолгойг нээн ажилд Засгийн газар анхаарал хандуулан ажиллана.
Үндэсний хиймэл дагуулын сүлжээ байгуулна. Ингэснээр иргэд оршин суугаа газраасаа үл хамааран интернэттэй холбогдох, мэдээллийг тэгш хүртээмжтэй хүртэх, төрийн үйлчилгээнд шууд хамрагдах боломж бүрдэнэ” гэв.
Ерөнхий сайд “Энэ 14 мега төслийг хэрэгжүүлснээр эдийн засаг тэлнэ. Өнгөрсөн дөрвөн жилд боомтын боомийг тайлж, экспортыг хоёр дахин нэмэгдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүнийг 37 их наяд төгрөгөөс 68.9 их наяд төгрөгт хүргэсэн шиг ирэх дөрвөн жилд эрчээ алдсан эрчим хүчний салбарыг эргэн сэргээж, хөгжлийн боомийг тайлах болно” гэж байна.
Нэмж хэлэхэд, энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 120 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр шаардагдана. Улсын төсвийн эх үүсвэрээс энэ дүнгийн дөнгөж 12.3 хувийг санхүүжүүлэх боломжтой юм байна.
Нэгэнт дээр хэлсэнчлэн ажил нэг нь ажил, нөгөө нь мөнгө талаас нь хараад хангалттай л шүүмжлэл өрнөж байгаа харагдана. Гэхдээ Засгийн газарт хамтарсан намууд анх удаа гэрээ хийж, дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр танилцуулж байгаа нь сайн хэрэг. Засагт хамтраад, яамдаа хувааж аваад тардаг. Сонгуулийн жилийн эхэнд уригдсан нь мэдэгдэл хийгээд засгаас гараад явчихдаг. Улс төр нь үргэлжилдэг. Үлдсэн ажил байдаггүй. Ингэж явж ирснийг бодвол гараа бариад, гэрээгээ хийж байгаа, бас “Бид хамтраад ийм зүйлүүд хийнэ” гэж байгаа нь яалт ч үгүй шинэ соёл, цааш үргэлжлэх ёстой жишиг юм. Өөрөөр хэлбэл, энд “Зориг”, амбиц аль алийг нь багтаажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2024/08/20
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/08/19
UILCHLI80955877SHAALGYYLI
Зочин · 2024/08/19
TSAGN VANAGLGCH80955877
Зочин · 2024/08/19
SADARLX80955877UILCHLN
Зочин · 2024/08/19
DYYDLGR80955877UILCHLX
Зочин · 2024/08/19
ANUSDI80955877
Бат инженер · 2024/08/19
МАН-д (Уг нь ардын гэдэг үг нь одоо утгаа алдчихсан юм л даа. Энэ нам одоо нар...нам биш) Зоригийн нэрээр рекламдах эрх байхгүй баймаар юм.