ХУД-ийн 11 дүгээр хороо, Богд уулын арын авто зам буюу Буган халиуны уулзвараас Маршлын гүүр хүртэлх авто замыг 8 дугаар сарын 30-ны өдрийн 23:00 цагаас 9 дүгээр сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.