Маргааш буюу есдүгээр сарын 6-ны Баасан гарагт нийслэлийн гурван байршилд зам засварын ажил эхлэх гэж байна.

Үүнд:

  1. Баянзүрх дүүрэг, Сансарын аюулгүйн тойргоос Хил хамгаалах ерөнхий газрын хойд уулзвар хүртэлх авто замыг есдүгээр сарын 6-ны 23:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд         
  2. зураг

     

  3. Их тойруугийн авто зам буюу Гэсэр сүмийн уулзвараас Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх авто замыг есдүгээр сарын 6-ны 23:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цагийн хоорондзураг

     

    зураг

     

  4. Баянгол дүүрэг, Хасбаатарын гудамж буюу Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн/ЭХЭМҮТ/ авто замыг есдүгээр сарын 6-ны 23:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд тус тус хааж, шинэчлэхээр болжээ.зураг

     

Засварын хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэх юм байна. Иймд эдгээр замыг сонгохгүйгээр ажлаа төлөвлөхийг албаныхан зөвлөв.

Уг нь нийслэлийн удирдлагын зүгээс энэ жил бүх замыг засаад дуусаж байна гэж мэдээлж байсан юм.