Эрхүүгийн их сургуулийн профессор Петров Александр Владимирович гэдэг хүнийг урьж, Улаанбаатар хотын хөрсний усны түвшнийг хэрхэн бууруулах талаар зөвлөгөө авчээ.

Энэ тухай Хотын дарга Х.Нямбаатар "Улаанбаатар хотын хөрсний усны түвшин сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Цаашид хөрсний ус зайлуулах иж бүрэн систем бүрдүүлэхгүй бол эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Ялангуяа хотын дундуур урсдаг голуудын ойр орчимд байрлах хотхон хорооллуудын суурийн давхар ихээр муудаж байна.

Бид энэ чиглэлд гадаадын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж байна. Голланд, Япон, Хятадын мэргэжилтнүүд ирж зөвлөж байгаа. Улаанбаатар хотыг хөрсний болон гадаргын ус зайлуулах шинэ системтэй болгохгүй бол барилгууд 5-10 жилийн дараа хазайж, нурна" гэжээ.