Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал тийм ч сайнгүй байгаа. Монгол улсын эдийн засаг ганцхан салбараас хараат байдаг. Тус салбар бол уул уурхайн салбар юм. Тус салбарын ашиг орлого улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг ба эдийн засагт ихээхэн ач холбогдол үзүүлдэг. Гэвч сүүлийн үед уналтад орсоор өрийн дарамтнаасаа гарч чадахгүй байгаа юм. Уул уурхайгаас ашиг авах гэхээсээ илүүтэйгээр алдагдалд орж өрийн дарамт нэмэгдсээр буй.

 

     Ийм байдалтай байхад эдийн засгаа сайжруулна гэдэг үлгэр. Тиймэс эхлээд алдагдлаа арилгаж ашгаа бүрэн авч өрийн дарамтнаас яаралтай гарах гарцыг олох хэрэгтэй байна. Эрх мэдэлтнүүд нэг хэсэг уул уурхайн салбар руу хошуурцгааж байсан бол өнөөдөр тоож байгаа хүн алга болжээ. Тэд авах гэсэн зүйлсээ авсан учир одоо энэ салбар тэдэнд хэрэггүй гэсэн шиг салбарыг сэргэээх тал дээр огтхон ч анхаарал хандуулахгүй байгаа юм. Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэгчилэн хамаг хөрөнгийг нь авч өрөнд оруулсаныхаа дараа хаяж байгаа энэ үйлдэл улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлөөд байна.

 

   Бид уул уурхайн салбараас орж ирэх ашгаар үйлдвэр барьж бүтээгдэхүүнээ цаашдаа дотооддоо боловсруулах боломжтой болох ба дотоодын хэрэгцээгээ хангаж хэмнэлтийг бий болгох боломжтой билээ. Ингээд ч зогсохгүй боловсруулсан бүтээгдэхүүнээ экспортолж ихээхэн хэмжээний ашиг авах боломжтой ба эдийн засгийн нөхцөл байдал эрс сайжрах учиртай. Гэвч өнөөдөр орж ирсэн орлого нь өрөнд явсаар үлдэх зүйлгүй байгаа юм. Үүнийг л ашиггүй ажил хэмээх бизээ.

 

   Хэдийгээр арвин их баялаг байвч түүнийгээ зөв ашиглаж үр шимийг хүртэж чадахгүй бол өрөнд орсоор дуусах нь. Үүнээс гадна уул уурхайн салбартйа холбоотой хууль дүрэм батлаад л байдаг гагцхүү хууль батлахдаа бус эдийн засгийн хүнд байдлаас гарах замыг л олох шаардлагатай байгаа юм.

 

   Түүнчлэн  УИХ-ын хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Үүний дараа гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн томоохон компаниудын хувьцааны ханш өссөн байна. Нүүрсний салбарын тухайд Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation”-ий хувьцааны ханш 1.01 хувиар өсч, 0.5 хонконг доллар болжээ.

 

    Овооттолгойг эзэмшиж байгаа “Southgobi Resources”-ийн хувьцааны ханш 1.19 хувиар өссөн бол Хөшөөтийн нүүрсийг удахгүй олборлохоор төлөвлөж байгаа “Mongolia Energy Corporation”-ий хувьцааны ханш 8.49 хувиар чангарсан байна. Мөн Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Овоотын коксжих нүүрсийг зах зээлд гаргахаар бэлтгэж байгаа “Aspire Mining”-ийн хувьцааны ханш 2.78 хувиар, “Turquoise hill Resources”-оос Хармагтай ордын гол хувьцааг худалдаж аваад удаагүй байгаа “Xanadu Mines”-ийн ханш 12.5 хувиар өсчээ.

 

   Үүнтэй зэрэгцээд “Манай компани Монгол дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа нь цаашдын төлвийг өөдрөгөөр харж байгаагийн илрэл” гэж “Xanadu Mines”-ийн гүйцэтгэх захирал Жорж Ллойд онцолсон байгаа.

 

    “Оюу Толгой-н хөрөнгө оруулагч “Rio Tinto”-ийн хувьцааны ханш Австралид 0.73 хувиар өсч, 62.45 австрали доллар болсон бол Торонтод “Turquoise Hill Resources”-ийн хувьцаа 2.24 хувиар чангарчээ. Мөн алт, зэсийн Хүрэл үнэг ордын хайгуулын ажлыг хийж байгаа “Kincora Copper”-ийнх 18.18 хувиар чангарсан байна. УИХ-ын чуулганаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан. Тэгвэл үүний дараа сүүлийн арилжаагаар Лондонд “Petro Matad” компанийн хувьцааны ханш 9.09 хувиар өссөн байна.

 

   Энэ мэтчилэн компаниудын хувьцаа өссөөр байгаа нь сайн хэрэг билээ. Дээрх байдлаар өсөлт үргэлжилсээр байх юм бол эдийн засаг бага ч атугай сайжрах талтай. Бид хамгийн гол нь олсон ашгаа үр бүтээлтэй зүйлд зарцуулах нь чухал асуудал. Улс орны хөгжил болоод эдийн засагт хүчтэй нөлөөлөхүйц салбарыг уул уурхайн салбарын ашиг орлогоор хөгжүүлэх нь ч мөн ашигтай байх болов уу? Үүний тулд эхлээд өрийн дарамт болоод эдийн засгийн уналтаас гарах гарцыг олох явдал юм.