С.Цолмон: Монголчуудын бахархах түүхийг Их эзэн Чингис хаан маань өвлүүлэн үлдээсэн
1 цагийн өмнө

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тэмдэглэдэг. Уг тэмдэглэлт өдөр энэ жил арваннэгдүгээр сарын 21-нд тохиож буй. Энэ өдрийг тохиолдуулан ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Цолмонтой ярилцлаа.

-Монгол хүн бүр монгол бахархал гэхээр шууд Чингис хаантайгаа холбон боддог. Үүний учир холбогдол юунд оршиж байна вэ?
-Зөвхөн монгол хүн ч биш, дэлхийн улс орны хүмүүс ингэж боддогийг ердөө саяхны нэгэн жишээнээс харж болно. Телевизээр хамгийн их үзэлттэй байсан “Netflex”-ийн PhysicalAsia нэвтрүүлэгт оролцсон Монголын багийг дэмжсэн олон орны үзэгч дэмжигчид “Тэд ийм хүчтэй байгаа юм чинь өвөг дээдэс нь дэлхийн эзэнт гүрнийг байгуулж байсан нь аргагүй юм байна” гэж манай багийг шууд Чингис хаан болон өвөг дээдэстэй нь холбон бахархаж байснаас харж болно.
-Чингис хааны тухай өгүүлэхээр дэлхийн түүх дурдагдаж, их хааныг маань дэлхийн хүн гэдэг. Энэ талаар дэлгэрүүлж өгнө үү?
-Хүн төрөлхтөн түүхэн хөгжлийн хоёр зууныг нь бидний өвөг дээдэс дэлхий дахинд “Монголчуудын” хэмээн нэрлүүлж чадсан. ХIII-XIV зуунд Чингис хаан болон түүнийг залгамжлагч их хаад Ази, Европыг дамнасан асар уудам нутгийг байлдан дагуулж, Номхон далайгаас Персийн булан хүртэлх олон улс орныг эрхшээлдээ оруулан дэлхийн эзэнт гүрнийг байгуулсан. Дэлхийн түүхэнд маш олон хаад, жанжид тэмдэглэгдэн үлдсэн. Ингэхдээ сайнаар, муугаар ч тэр дурдагдан 800 гаруй жилийн турш мартагдалгүй ирсээр өнөөгийн ертөнцийг үндэслэгч, хоёрдугаар мянган жилийн түүхэн хүн, алдрын эзэн, хаадын хаан бол Чингис хаан маань мөн юм. Энэ их алдрыг Чингис хаан өөрийн хийсэн үйл хэргийнхээ үр дүнд хүртсэн.
1995 онд Монголын эзэнт гүрнийг үндэслэн байгуулагч Чингис хааныг АНУ-ын “Вашингтон Пост” сонин хоёрдугаар мянган жилийн хүнээр тодруулж, 2005 онд НҮБ-ын Үндэсний ассамблей хуралдан Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 800 жилийн ойг НҮБ-ын гишүүн орнууд болон дэлхийн олон улсад тэмдэглэх тусгай тогтоол гарган ХБНГУ, Австри, Унгар зэрэг олон оронд үзэсгэлэн гаргаж эрдэм шинжилгээний хурал хийж олон ном бүтээл хэвлэгдэн гарсан байдаг.
Түүнээс хойш ч Чингис хаан музей дэлхийн олон орны музейтэй хамтран Франц, Чех, Япон, Швейцарь зэрэг оронд “Чингис хаан өнөөгийн ертөнцийг үндэслэгч”, “Чингис хаан, “Монгол орон: Цаг хугацааны аялал” зэрэг үзэсгэлэнг гаргаад байгаа ба цаашид ч үргэлжлэн гаргахаар бэлтгэж буйгаас харахад их хаан маань зөвхөн Монголын төдийгүй дэлхийн хүн гэдэг нь тодорхой харагдаж байгаа биз. Тиймээс бид бахархахаас өөр аргагүй. Шижир алт цаг хугацаа өнгөрсөн ч өнгө алдалгүй гялалздаг шиг монгол хаадын төр захирах ухаан он цагийн уртад мартагдан орхигдоогүйгээр үл барам даяаршлын эрин үед ч ач холбогдол нь улам бүр өссөн. Тиймээс ч эрдэмтэн мэргэд олон шинжлэх ухааны зааг уулзварт гүнзгийрүүлэн судалж олон арван бүтээл туурвисаар байгаа.
-Өнөөгийн ертөнцийг үндэслэгч гэдэг талаар нь манай уншигчдад бага зэрэг тодруулаад өгөхгүй юу?
-Чингис хааны үндэслэн байгуулсан Монголын эзэнт гүрэн нь тухайн үеийн дэлхийн хуурай газрын тэн хагасаас илүүг буюу 24 сая м.кв нутгийг эрхшээлдээ оруулсан байдаг. 200 гаруй жил оршин тогтнохдоо өрнө, дорнын олон орны эдийн засаг, соёлын солилцооны нэгдэлд тулгуурласан хөгжлийн шинэ эринийг нээж өгсөн бөгөөд тэр нь хүн төрөлхтний түүхэнд дахин давтагдаагүй юм. Тиймээс ч Чингис хааныг өнөөгийн ертөнцийг үндэслэгч хэмээн зүй ёсоор нэрлэж байгаа юм. Байлдан дагууллын явцад олон хүний амь эрсдэж, соёлын үнэт зүйлс устан хохирол сүйтгэл учирсан ч тэр нь 50 орчим жил үргэлжилсэн. Харин Монголын эзэнт гүрэн тогтсоноор далайцтай сэргээн босгох ажил өрнөж, сүйтгэснээсээ илүү ихийг бүтээсэн нь 150 гаруй жилийг хамарч байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд олон орны эрдэмтэн мэргэд, уран барилгачид, эдийн засагчид, худалдаачид ихээхэн хувь нэмрээ оруулж, монгол хаад төрийн бодлогоор бүтээн байгуулалтыг дэмжиж, удирдан зохион байгуулж чадсан юм. Монголын эзэнт гүрэн байгуулагдсанаар дэлхийн чөлөөт худалдааны сүлжээ байгуулагдаж, зам харилцаа, соёл шинжлэх ухаан хөгжих таатай нөхцөл бүрджээ.
“Пакс Монголика” буюу Монгол хаадын энхжин тогтнуулах бодлогын үрээр эзэнт гүрний нийслэлд олон орны гар урчууд, худалдаачид, эрдэмтэд, шашны элч төлөөлөгчид зэрэгцэн амьдарч, бүтээлээ туурвих боломжтой байсан нь өнөө цагийн даяаршлын эх үндсийг тавьсан гэж үзэж болно.
-Тэр үед Монголын төр хүчирхэг байсны гол шалтгаан нь юу байсан бол?
-Төр нь ард түмнээ сонсдог, хууль нь амьдралд нийцсэн, түшээд нь шударга, түмэн олон нь нэгдэлтэй байсан учир төр нь хүчирхэг байсан гэж эрдэмтэн мэргэд судлан тогтоосон байдаг. Чингис хаан өөрөө төрөө дээдэлж хууль журам, шударга ёсыг эрхэмлэн үлгэрлэж байсан. Өнчин хүүгээс өтгөс буурал хүртэлх хүний үгийг сонсож, эрдэмтэн мэргэдтэй зөвлөн, их хуралдайгаар баталгаажуулсан төрийн бодлого, хууль нь нийгмийн амьдралд бодитой хэрэгжиж байсан. Мөн төрөө эрхэмлэн дээдлэх үзлийг монгол хүн бүрийн оюун сэтгэлд гүн бат суулгаж өгсөн нь өнөөг хүртэл “Төрийн минь сүлд өршөө”, “Төр амгалан бол түмэн амгалан” хэмээн сүслэн залбирч ирснээс харагдана. Чингис хаан зовон зүдэж байгуулсан төр улсаа хамгаалан бэхжүүлэх, ард иргэдийнхээ оюун ухаанд төрөө дээдлэн бишрэн шүтэх үзлийг шингээх талаар их зүйлийг хийсэн.
Чингис хааны үндсийг нь тавьж, түүний үр ач нарын залган хөгжүүлсэн Монгол төрийн бодлого нь монголчуудын өмнөх үеийн төрийн уламжлал, түүний дээр дэлхийн олон улс гүрний эрдэмтэн мэргэд, төрийн түшээдийн зөвлөгөө, олон зуун жилийн амьдралын шалгуураар шалгагдсан төрийн удирдлагын цогц зүйл байжээ.
-Их эзэн Чингис хаан энэ том газар нутагтай их гүрнийг яаж удирдаж байсан юм бол?
-Нэгдүгээрт, Монгол хаад анхнаасаа газар нутгаа өргөтгөн тэлэх, эзэлж авсан газар нутгаа засан захирах, эдийн засаг худалдаа хөгжүүлэхэд хамгийн гол учиг зангилаа нь зам харилцаа гэж үзсэн байдаг. Их Монгол улсын хаад өртөөг өргөтгөж шинээр эзлэгдсэн орнуудын зам харилцаатай холбоход гол анхаарлаа хандуулсан. Өртөөний сүлжээ бий болсноор өрнө, дорнын ард түмний бие биеэ танин мэдэх, соёл шинжлэх ухааны ололт амжилт харилцан нэвтрэх өргөн боломжийг нээж өгсөн. Тухайн үед өртөө нь өргөн уудам нутагт харьцангуй богино хугацаанд мэдээллийг түгээх боломжийг нэмэгдүүлсэн юм. Тиймээс зарим судлаач өртөөг тухайн үедээ өнөөгийн интернэтийн үүрэг гүйцэтгэж байсан гэж үзэх нь бий. Өртөө нь Монголын их хаан болон төрөөс явуулах бодлогыг хэрэгжүүлэх гол хэрэгсэл болж байсан. Алт, мөнгө, хүрэл гэрэгэтэй элч нар өртөөгөөр яаравчлан давхиж хаадын зарлиг, тушаалыг богино хугацаанд тархааж, албан хэргийг шийдвэрлэдэг байсан явдал нь төрийн бодлого шийдвэр амьдралд хурдан хэрэгжих үндэс болсон байдаг.
Хоёрдугаарт, Чингис хаан болон түүнийг залгамжлагч хаад өөрийн төрийн бодлогыг шууд тулгалгүй, эзлэгдсэн улс орнуудын соёл, амьдрах хэв маяг, шашин шүтлэгт хүндэтгэлтэй хандаж байсан. Олон орны эрдэмтэн мэргэдийн зөвлөснөөр шашны зөрчил тэмцэл гаргуулахгүй байх үүднээс бүх шашинд тэгш хандах бодлого явуулж, шашин шүтлэгээ чөлөөтэй шүтэх эрх олгодог байжээ. Эзлэгдсэн орны ард иргэдийг захирахад шашных нь удирдагчид их үүрэг гүйцэтгэж байсан учраас тэднийг алба татвараас чөлөөлж байсан нь удирдлагын зөв шийдэл байсан юм.
-Тэгвэл дэлхийн хөгжилд Монголын эзэнт гүрний үзүүлсэн нөлөөний тухай та товч хэлж өгөхгүй юу. “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх шалтгаантай холбогдох байх?
-Монгол хаадын төр удирдахуйн ухаан, дипломат ёс, захидал харилцааны дэг ёс, элчийн халдашгүй дархан байдал, угтах үдэх ёс монгол хаадын тогтоосноор хэлбэршиж, цэргийн шинжлэх ухаанд оруулсан шинэчлэл, цэргийн зэр зэвсэг, стратеги тактик гээд яривал нэг ярилцлагад багтахгүй их зүйлийг дурдаж болно. Заримаас нь цухас дурдвал Монголын эрх баригчид албат ардын хамт харь улсад ноёлон суух буюу хараат улсуудад элч төлөөлөгч, бэр болон оршин сууж байсан нь монгол хэл, соёл, зан заншил, хувцас хунар, хоол хүнс, эд барааг тэдгээр улс оронд, тэр дундаа нийгмийн дээд давхаргынхны дунд дэлгэрүүлж байжээ. Түүгээр ч үл барам, тухайн цагийн дэлхийн хамгийн тансаг эд бараа, соёлын үнэт зүйлс эдгээр монголчуудаар дамжин дэлхий даяар түгэн тархаж байлаа.
Монголчууд дэлхийн түүхийг анх бүтээсэн шигээ дэлхийн түүхийн зохиолыг анх удаа бичсэн байдаг. Энэ бол XIV зууны эхээр Монголын Ил хант улсад зохиогдсон “Судрын чуулган” хэмээх хамгийн анхны дэлхийн түүхийн зохиол. Монгол хаадын санаачилга, дэмжлэгтэйгээр дэлхийн газрын зураг зохиогдох болсон нь хожмын газарзүй, тээвэр зам харилцааны ухааны хөгжилд чухал түлхэц өгсөн юм. Эдүгээ үлдэж хоцорсон “Хонил ганридо”, “Каталоны атлас” зэрэг хүн төрөлхтний анхны дэлхийн газрын зургууд нь Монголын эзэнт гүрний үед олж авсан газарзүйн мэдлэг, мэдээлэл, тэр үед зохиогдсон газрын зурагт тулгуурласан хэмээн үздэг. Монголчууд эрдэм чадалтай хүмүүсийг үндэс угсаа, шашин шүтлэг, нийгмийн гарлаар нь ялгаварлалгүйгээр сонгон хэрэглэх бодлого явуулж байсан нь өнөөгийн удирдахуйн ухааны гол зарчимтай адилхан юм.
Монголын ноёрхлын үе нь зөвхөн хоёр зуунаар хязгаарлагдаж байвч монголчуудын үлдээсэн түүх, соёлын өв уламжлал нь цаг хугацаагаар хязгаарлагдахгүй. Монголчууд бид ийм л бахархах түүхтэй. Түүнийг Их эзэн Чингис хаан маань өвлүүлэн үлдээсэн. Тиймээс бахархахгүй байхын аргагүй билээ.
Г.БАЛГАРМАА
Эх сурвалж: Өдрийн сонин







Зочин · 51 минутын өмнө
TANILTSI80955877
Зочин · 54 минутын өмнө
TOMSGN XELEERE LAW DOLOON TAWIYYLI80955877
Зочин · 55 минутын өмнө
DYRN XANTAL SHAAX ZALYYTAI XUCHINDUULI SADARTLA80955877
Зочин · 58 минутын өмнө
TSENGI JARGAAGAAD XUCHINDEX ER XUNI ANUSN NUXN XELEERE GOE DOLOOMOOR80955877TSAG SADARLAX
Зочин · 60 минутын өмнө
BOOB XOXON DOLOOJ80955877AL SEKSDI ANUSDAX