Салсан нөхөр нь автомашиндаа эхнэрээ хэрцгийгээр зодож гэмтээжээ
1 цагийн өмнө
Цахим орчинд Өмнөговь аймгийн төрийн албан хаагч эхнэрээ ухаангүй болтол нь зодсон гэх тайлбар бүхий зураг тараад байсан билээ. Тэгвэл энэ талаар холбогдох албанаас дараах мэдээллийг өглөө.

Цагдаагийн байгууллагад 2026.06.15-ны өдөр иргэнээс "...манай дүүг 2026.06.15.14-ний өдөр салсан нөхөр нь ирээд аваад явсан" гэх гомдол, мэдээлэл ирүүлсний дагуу эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж иргэн Ц-г салсан нөхөр нь машинтай авч явж биед халдаж, зодсон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Холбогдогчийг олж тогтоон, хохирогчид эмнэлэгийн байгууллагын тусламж үзүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна






