Ерөнхий сайд Н.Учрал "НӨАТ-ын буцаалтыг нэмэгдүүлэх нь хэнд ашигтай юм. Өнөөдөр иргэн хүнсээ аваад НӨАТ-аас 20 мянган төгрөг авдаг байсан бол 40 мянган төгрөг авна.

Гэтэл 300 сая төгрөгийн машин авч байгаа хүн хэдэн төгрөг авах уу? НӨАТ-ын хоёр хувийг нэмэгдүүлчихвэл хэн хожоод байгаа юм. Энэ хэрэглээг дэмжсэн бодлого.

Харин хөдөлмөрлөж байгаа хүнийг дэмжинэ гэдэг бол ХХОАТ-ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792 мянган төгрөгөөс тэглэвэл тэр хүн 79,200 төгрөг өөртөө үлдээнэ. Жишээ нь гурван сая төгрөгийн цалинтай иргэн 792 мянган төгрөгөө хасуулж, үлдсэн 2.2 сая төгрөгөөс татвараа төлнө.

Бүгдийг нь нэг хувь болговол арван сая төгрөгийн орлоготой хүнээс нэг хувь авна. 100 мянган төгрөг л авах уу. Яаж энэ нийгмийн үйлчилгээг авч явах юм" гэсэн юм.