П.Мөнхтулга: Бөхийн дэвжээн дээр зүй бус үйлдэл гаргадаг олон бөх байхад яагаад заавал Архангайн хоёр бөхөд хариуцлага тооцоод байгаа юм бэ?
1 цагийн өмнө

УИХ-ын гишүүн П.Мөнхтулга сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тодруулбал тэрээр:"Монголчууд бүгдээрээ баяр наадам, Цагаан сараар бөхөө л хардаг. Гэтэл улс төр нь хүртэл байнга хэрүүлтэй, бөхийн асуудал ч мөн адил маргаан дагуулсан хэвээр байна. Ингэж аливаа зүйлийг үзэх бүрд хэрүүл маргаан дагуулдаг байж болохгүй.
Хууль эргэж үйлчлэх ёсгүй гэсэн зарчим байдаг. Өнгөрсөн хугацаанд болсон асуудлыг дараа нь гарсан шинэ дүрэм, журмаар буцааж шийдэх нь зөв биш.
Хэрэв үнэхээр шинэ дүрэм, журам гарсан бол түүнийг цаашид хэрэгжүүлэх ёстой. Харин тухайн үед мөрдөгдөж байсан дүрэм журам байсан юм бол шударга ёсны үүднээс бүгдэд нь ижил тэгш үйлчлэх ёстой.
Тиймээс ганцхан Р.Пүрэвдагва болон Архангайн хоёр бөхийн асуудлаар хязгаарлахгүй, өмнө нь зураг, телевизийн бичлэгээр гарсан бусад зөрчилтэй асуудлуудыг ч мөн адил авч үзэх хэрэгтэй. Тухайлбал санаатайгаар өрсөлдөгчөө гэмтээсэн байж болзошгүй үйлдлүүд байгаа бол тэдгээрийг ч шалгаж, ижил шалгуураар шийдвэрлэх ёстой.
Энэ асуудлаар бөхийн холбоод тодорхой байр суурь гаргаж, шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэй. Би ч гэсэн гишүүний хувьд албан бичгээр хандаж, энэ асуудлыг хөндөнө. Хэрэв ямар нэгэн субъектив хандлага, ялгавартай шийдвэр байгаа юм бол яагаад бүгдэд нь адилхан үйлчлэхгүй байгаа талаар тодорхой хариулт өгөх ёстой.
Спорт бол мэдээж өрсөлдөөн, хор шар, сэтгэл хөдлөлтэй зүйл. Гэхдээ тамирчин хүн сэтгэлзүйгээ барьж, ёс зүйгээ сахих үүрэгтэй.
Хэрэв шийдвэр нь хувь хүний хандлага, өс хонзон, субъектив байдлаар гарч байгаа бол энэ нь спортын зарчимд нийцэхгүй.
Тиймээс энэ асуудлыг зөвхөн нэг бөхийн асуудал гэж харахгүй, үндэсний баяр наадмын үнэ цэнэ, шударга өрсөлдөөний зарчмын хүрээнд нарийвчлан авч үзэх хэрэгтэй. Монголчууд наадам, Цагаан сараар бөхөө үздэг ард түмэн учраас бөх, улс төр аль аль нь байнга хэрүүл маргаантай байж болохгүй." гэлээ.
Б.Төгсбаясгалан
сонин.мн







Зочин · 23 минутын өмнө
за зайлаа псдаа ч..нэг асуудал болонгуут л заавал нутаг ус энэ тэр гэж шаадгийн хар ацнууд ч...монголын бөхөд хайртай бүх хүн л харамсаж бгаа
Зочин · 27 минутын өмнө
DYRTAI TOMSGN ODOON VABALDI80955877TSAG SEXSDEED
Зочин · 28 минутын өмнө
SERELN SEKSEER ODOOJ NEG YDAAGN.SEXSDEX 80955877
Зочин · 29 минутын өмнө
BOOB XXN BOOW DOLOOGD ANUSDAX AL SEXSYGEER80955877SHAALTSAAD