Гүн цооногт унасан гурван настай охины зүрхний цохилт зогссон талаар ар гэрийнхэнд нь дуулгажээ
12 цагийн өмнө

Гэрэл зургийн эх сурвалж TV Mongolia
Төв аймгийн Заамар суманд 30-38 метрийн гүн цооногт унасан гурван настай охиныг аврах ажиллагаа гурав дахь өдрөө тасралтгүй үргэлжилж байна.
Тэгвэл өчигдөр /2026.05.28/ холбогдох албаны эмч нар охины зүрхний цохилт зогссон талаар ар гэрийнхэнд нь дуулгажээ. Өглөөний байдлаар хөндлөн ухалтыг 8-9 метр ухахаар төлөвлөснөөс 4.5 метрийг гараар ухаад байгаа аж. Ослын талбай дээрээс охины нагац эгч дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр хэлэхдээ, "Аврах ажиллагаа эхлээд 40 гаруй цаг өнгөрлөө. Нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Цахим орчинд хүүхдийг амьд байгаа мэтээр бичиж байгаа ч өчигдөр өглөө ОБГ-ын эмч зүрхний цохилт байхгүй болсныг албан ёсоор хэлсэн. Охины эцэг, эх өөрсдийгөө буруутган, сэтгэл санааны маш хүнд дарамтад байгаа тул олон нийт цахим орчинд тэднийг бүү нэмж буруутгаасай гэж хүсэж байна. Бид ямар ч байсан охиноо гаргаж авахаар хүлээж сууна. Ослын голомтод ажиллаж буй 40 гаруй техник хэрэгсэл бүгд уурхайн компанийнх. Харамсалтай нь, Онцгой байдлын алба хаагчид маань ямар ч багаж хэрэгсэлгүй, гар нүцгэн шахуу ирсэн. Төрийн алба хаагчдыг зориулалтын тоног төхөөрөмжөөр хангаагүй нь эндээс тод харагдлаа. Шаардлагатай байгаа "могойн нүдэн" камер нь байхгүй учраас уурхайн хяналтын камерыг утсаар доош сунган нөхцөл байдлыг тандаж байна. Камераар харахад хүүхэд доошоо хараад уначихсан, нуруу нь үзэгдэж байгаа.
Анх унахад нь ээж нь гар утасныхаа камераар харахад цүнх л харагдаж байсан гэсэн. Охин эхэндээ хэдэн цаг уйлж байгаад, сүүлдээ тамирдаж дуу нь тасарсан байх. Өчигдөр хувиараа алт ухдаг хэсэг хүмүүс ирээд "Бид хамаагүй туршлагатай, ухаад гаргаад өгье" гэж гуйсан боловч албаны хүмүүс стандартын бус гэдэг шалтгаанаар зөвшөөрөөгүй. Миний хувьд тэдгээр хүмүүс илүү чадах байсан болов уу гэж харж байлаа. Одоогийн байдлаар уурхайн ажилчид л чадлынхаа хэрээр бүхий л техник хэрэгслээ дайчлан ажиллаж байна" гэлээ.







Зочин · 2 цагийн өмнө
SAWNAA80955877
Blg · 5 цагийн өмнө
Гүний худаг ухдаг компанид хандаад хажуу талд нь ахиж ижил хэижээний цооног гаргаад жижиг биетэй хүн оруулаад мөлхүүлж болоогүй юу. Стандарь,мэршэжлийн бус энтр хуцаж хугацаа алдаж бхйхаар боломжит бүх хувилбараа ашиглахгүй. Ийм үед нээх нэр төр,стандашь яриад бж бдаг бас агуу ард түмэн шүү.
Boldtsetseg · 6 цагийн өмнө
Vnheer xaramsaltai
Бат · 6 цагийн өмнө
Худаг ухаад хамгаалалтгүй орхисон албан тушаалтанд арга хэмжээ ав
Зочин · 11 цагийн өмнө
SAWI80955877
шаабар · 11 цагийн өмнө
Гүний худаг ухдаг компанид хандсан бол 30 метрийг хагас өдөр л ухна даа. Гараар ухаад яаж барах вэ дээ
Зочин · 11 цагийн өмнө
TOMSGN XELEERE YDAAN DOLOOMOOR TAASHAALG MEDREMJN SEXSDEED80955877
Зочин · 11 цагийн өмнө
VANXANDI80955877BIEE UNELLEED XALYYXN UILCHLN VAWALDI80955877
Зочин · 11 цагийн өмнө
BOOB VANAGXN DOLOON ANUSDAX AL SEXSYGR80955877