Х.Нямбаатар: Иргэд зам засварын нөхцөл байдлыг ойлгож хүлээцтэй, тэвчээртэй байхыг хичээнгүйлэн хүсье
2024/09/19
Нийслэлд энэ долоо хоногт гэхэд л зургаан байршилд зам засварын ажил эхлэх гэж байна. Энэ талаар хотын дарга тайлбар өгчээ.
Тэрбээр "Улаанбаатар хот жилд дунджаар 16 километр замыг засаж шинэчилдэг байсан бол энэ жил 162 километр замыг нэг дор шинэчлэхээр болсон.
Энэ жил бонд гаргаж хотын замыг бүхэлд нь шинэчилж автомашины зорчилтыг нэмэгдүүлэх, иргэдийн машиныг эвдрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ингэж төлөвлөсөн юм. 2025 оны зургаадугаар сарын 1-н Улаанбаатар хотод нэг ширхэг хагархай, эвдэрхий замгүй болно.
Өдөр алдаж шөнө гэдэг шиг зам засварыг ажлыг 8, 9 дүгээр сард эхлүүлээд байгааг иргэд шүүмжилж байна.
Зам засвар оройтож байгаагийн гол шалтгаан нь зургаан сард бонд гаргаж, зураг төслөө батлуулан тендер зарлахад хамгийн эхний тендер долдугаар сарын 28-нд шалгарсан юм. Үүнээс хойш тендерийн шалгаруулалт үргэлжилнэ.
Технологийн горим алдахгүй, хөрсөн дээр 0 хэмээс доош орж, хүйтрэхээс өмнө амжиж замуудаа засна. 11 дүгээр сарын 1-н хүртэл засахаар төлөвлөсөн замуудын 70 гаруй хувийг гүйцэтгэнэ. Тиймээс иргэд нөхцөл байдлыг ойлгож хүлээцтэй хандаасай гэж хичээнгүйлэн хүсэж байна. Ирэх жил хийх ажлуудын тендерийг өвлийг улиралд зарлана.
Сэлбэ, Сэлх, Гахайн байр, Доржийн гудамж, Офицеруудын ордон руу өгсөх зам, Нарны зам, Энхтайвны, Чингисийн өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Нэгдүгээр хорооллын арын зам, Таван шарын уулзвараас Баянхошуу хүртэлх зам, Найрамдал зуслан, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн бүх замыг ирэх оны зургаадугаар сарын 1-н гэхэд шинэчилсэн байна.
Зам эвдрэлгүй байвал иргэдийн машины амортизатор болон эд ангиудад ээлтэй байх тооцоо судалгаа гарсан.
Өмнө нь нийслэлийн замыг засах мөнгө байгаагүй учир бонд гаргаж замын сангийн хөрөнгөөр 4-5 жилд хийгдэх ажлыг нэг жилийн дотор хийж дуусгахаар тендер зарлаад байгаа юм" гэж тайлбарлав.
Түүнчлэн Туулын хурдны зам болон тойрог хурдны замын бүтээн байгуулалтын ажлын тендерийг олон улсын Зөвлөх инженерүүдийн холбооны үлгэрчилсэн дүрмийн дагуу зарлахаар болжээ.
32-ын тойргийн замыг маргааш нээх бол Яармагийн замыг хэсэгчлэн хааж, засна. Гачууртын замыг засах ажил энэ жилийн төлөвлөгөөнд ороогүй гэлээ.
нянбактеруудыг зайлуулбал · 2024/09/20
болоо
Зочин · 2024/09/20
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
зочин · 2024/09/19
зам засах гээд бусдын,нийтийн эрх ашгийг үгүйсгэж болох уу
Зочин · 2024/09/19
DYYDLGR80955877ERD UILCHLD
Зочин · 2024/09/19
Ажил хийж байгаа гэж ойлгомоор байвч арай дэндүү тэнэг эвдрэл дэлбэ үсэргэсэн юм болгоод байна өөрөө очиж хараачээ Хашлагабаатар аа!!!!
Зочин · 2024/09/19
TSAGR XUSNEERE80955877
Зочин · 2024/09/19
Яг түгжрэлийн үер зам засах болсон хугацаа нь биш бгаагаа тайлбарлаад яваачээ энэ чинь шинэ замтай болсноос их стресстүүлж бгаашд
Зочин · 2024/09/19
XALYYNR VANAGLI80955877
zochin · 2024/09/19
Маш зөв хурдан шуурхай ажиллаж байгаад баяр хүргье. Гол нь чанар, чанар!!!!!!!
Зочин · 2024/09/19
SHAAX ERD80955877
Зочин · 2024/09/19
XNTLA BOOBN XXI80955877TSAGN
Зочин · 2024/09/19
XUSNEER XUCHINDX AXN80955877
Зочин · 2024/09/19
SEXSYGR ANUSDI80955877