Ховд аймгийн цагдаагийн газрын саатуулах байранд 30-40 орчим насны эрэгтэй өөрийгөө боомилж нас барсан хэрэг гарчээ. Тус хэрэг энэ сарын 6-ны өдөр 14:00-15:00 цагийн үед гарчээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны мэргэжилтнээс тодруулахад “Дээрх хэрэг гарсан нь үнэн. Тус хэргийг шалгаж байгаа. Манай байгууллагаас  нэгдсэн байдлаар тодорхой мэдээлэл өгнө” гэлээ.