Баянзүрх дүүргийн эмнэлэг бага насны хүүхдийн уян зүүд бохир оруулж, хүүхдийн биеийн байдал хүндэрчээ
2024/10/14
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгийн сувилагч ой долоон сартай хүүхдэд эмчилгээ хийж байхдааг уян зүүний таг сольсон гэх алдаа гаргажээ. Хүүхдийн ээж сувилагчийн хариуцлагагүй байдлын талаар мэдээлэл өгөхөөр хэвлэл мэдээллийн байгуулагынханд ханджээ.
Болсон үйл явдлын талаар тэрбээр /Ч.УУГАНЧИМЭГ/ ярихдаа:
Манай хүүхэд ханиад хүрээд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасагт хэвтсэн юм. Гэтэл хүүхдэд эмчилгээ хийж байсан сувилагч уян зүүний тагыг газар унгачихаад өөр хүнд хэрэглэж байсан цустай зүүний тагаар таглачихсан. Тэгээд хүүхдэд минь цустай зүүгээр тариа хийсэн. Сувилагчийн хариуцлагагүй байдлыг эмч нарт нь хэлтэл тэд явдаг газраар нь явж асуудлаа шийд гэж сувилагчаа өмөөрсөн. Сувилагч нь ч буруугаа хүлээхгүй байгаа. Сувилагчийн хариуцлагагүй үйлдлээс болж хүүхдийн бие улам дордож, цус нь харлаж, цагаан, шараар гүйлгээд байгаа учир бид гомдолтой байгаа гэв.