Гэр шатаж 5 болон 3 настай хүүхэд галд өртөн нас баржээ
2024/10/16
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн нэгдүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 16-ны шөнө 01:18 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай нэг гэр, угсарч барьсан 4 ханатай, 5 ханатай 2 гэр тус, тус шатаж байсныг унтраажээ. Уг гал түймэрт 5 настай эрэгтэй, 3 настай эмэгтэй хүүхэд өртөж нас барсан байна. Буцалтгүй нэрвэгдэгчийг аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.
Зочин · 2024/10/16
XUCHINDUULI80955877
Зочин · 2024/10/16
ANUSN80955877