Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 10 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн орчим "Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 64-н автобусны буудал дээр 50-60 орчим насны эрэгтэй хүн нүд нээлттэй, хөшсөн байдалтай байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага буюу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.