Авто худалдаа, автомашины бизнес эрхлэгчдийн холбоо: Х.Нямбаатар өөрөө нийгмийг хагалан бутаргаж, өдөөн турхирч байгаа нь муухай
2024/11/19
Эко автомашин импортлогчдын холбоо, Авто худалдаа, автомашины бизнес эрхлэгчдийн холбооноос Улаанбаатарт улсын дугаар олгохыг хязгаарласан асуудлыг эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл хийлээ.
"100-400 сая төгрөгийн үнэтэй шинэ машин ав гэсэн сонголтыг тулгаж байна шүү дээ"
Эко автомашин импортлогчдын холбоо ТББ-ын тэргүүн н.Лхагважав "Автомашины бизнес эрхэлж байгаа бидний хувьд хотын түгжрэлийн эсрэг хэрэгжүүлж байгаа бодлого зорилтыг дэмжиж байгаа. Гэхдээ хэрэгжүүлэх арга, хууль журам нь амьдралд нийцэж байна уу гэдгийг эргэж харахыг хүсэж байгаа юм.
Бид уг асуудал дээр хүлээцтэй хандаж түгжрэлийн эсрэг асуудал дээр хамтарч ажиллах байр суурьтай байсан. Гэтэл өчигдөр хотын дарга автомашины бизнес эрхэлж байгаа хүмүүсийг маш бүдүүлгээр гүтгэж гутаан доромжилсон мэдэгдэл хийчихлээ. Бид хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн бизнес л хийж байгаа. Хууль бус зүйл хийгээгүй. Бизнес хийснийхээ төлөө гутаан доромжлуулах юм юу хийчихсэн юм бэ? Энэ хариуцлагагүй үг үйлдэлдээ уучлалт гуйхыг хотын даргаас шаардаж байна.
Түгжрэлийн суурь болсон өнгөрсөн 30 жилийн төлөвлөлтгүй газар олголт, авлигын үр дагавартай олон хорооллууд бизнес эрхлэгч, худалдан авагчдын буруу юм уу? Хот удирдсан хүмүүсийн л буруутай үйлдэл шүү дээ. Энэ шийдвэр хэрэгжээд явбал цаашдаа шинэ машин ав. 100-400 сая төгрөг хүртэл үнэтэй машин ав гэсэн сонголтыг тулгаж байна шүү дээ" гэв.
"Хотын дарга олон нийтийн сувгаар автомашины бизнес эрхлэгчдийг санаатайгаар гүтгэлээ"
Эко автомашин импортлогчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн н.Шагдар "Хотын дарга олон нийтийн сувгаар автомашины бизнес эрхлэгчдийг санаатайгаар гүтгэлээ. Улаанбаатар хотын дарга хийж байгаа хүн Монгол Улсын гаалиар орж ирж байгаа автомашин ямар төрлийн татвар төлдгийг мэдэж байх ёстой ч нэг ч төгрөгийн татвар төлдөггүй гэж хэллээ.
Жишээ нь нэг автомашин Монгол Улсын хилээр орж ирэхдээ үйлдвэрлэсэн он, моторын багтаамжаасаа болоод дунджаар 10-15 сая төгрөгийн нэмүү өртгийн албан татвар, гаалийн татвар, онцгой албан татвар гэж төлдөг. 10 машин оруулж ирэхэд л 100-150 сая төгрөгийн татвар төлж байна гэсэн үг. Хамгийн тодорхой татвараа төлдөг бизнес шүү дээ. Хэзээ борлогдох нь мэдэгдэхгүй бараа нь дээр урьдчилаад татвараа төлчхөөд эрсдэлээ үүрээд сууж байдаг. Өөрөө автобус оруулж ирэхдээ татваргүй оруулж ирдэг юм уу" гэв.
Авто худалдаа, автомашины бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн н.Ганцоож "Улсдаа татвараа төлөөд бизнес хийгээд явж байгаа хүмүүсийг нэг ч төгрөгийн татвар төлдөггүй "Халтар ченж нар" гэж хэлж байгаа нь төрийн албан тушаалтнаас гарах үг биш гэж бодож байна. Бидний бизнес эрхлээд олж байгаа мөнгийг "Халтар төгрөг" гэдэг юм уу? Нийслэлийн зүгээс бидэнд асуудлуудыг чинь сонслоо дөрөв дэх өдөр гэхэд хариу өгнө гэж хэлчхээд огцом биднийг нийгэмд муугаар харагдуулж "Чадвал жагс" гэж хотын дарга хүн хэлж болдог юм уу.
Бид завгүй байна шүү дээ. Яаж машинуудаа авах уу, банкны зээлээ төлөх үү гээд цохилтод орчихсон асуудал хүнд байхад Засаг дарга ингэж хэлж байна" гэв.
Зочин · 2024/11/20
SEKSEER VANXANDI
Монгол · 2024/11/19
МАШИН ЗАРДАГ ЭНЭ ЭТГЭЭДҮҮД МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР МАШИН ОРУУЛЖ ИРЭХЭД ТӨЛДӨГ ГААЛИЙН ТАТВАРЫГ ӨӨРСДИЙН ТӨЛЖ БУЙ ТАТВАР МЭТ ОЙЛГОЖ ЯРЬЖ БАЙГАА НЬ ҮНЭХЭЭР ГАЙХМААР
Зочин · 2024/11/19
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/11/19
ZUGAATSN80955877
Зочин · 2024/11/19
Том зургаар харвал Нямбаатарын зөв шүү. Өмнөх дарга нар бусдад таалагдах гэж ямар ч шийдвэр гаргалгүй бүх бэрхшээлийг хуримтлуулсан. Үүнийг шийдэхэд бусдын эрх ашиг хөндөгдөхөөс арга байхгүй. Тэгээд ч их хэмжээний валют бусад орны хаягдал машин авахаар гадагшилдаг нь ч үнэн. Яс юман дээрээ яривал машины татварыг ченжүүд төлөөд байгаа юм ч биш худалдан авагч нь хариуцаж байгаа шүү дээ. Тэд бүх зардлаа шингээгээд ашгаа тултал хийгээд л зардаг байж татвар төлөгч гэж хашгирах хэрэггүй дээ.
Зочин · 2024/11/19
XUCHINDX AXN XUSLEER80955877
Зочин · 2024/11/19
SADARLI XUSSEN SEKSEER80955877
Зочин · 2024/11/19
SEXSDI80955877