Гэмт хэргийн гаралтын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа нь нийгэмд замбараагүй байдал үүссэнийг харуулж буй хэрэг.

Өнөөдөр нийгэм маш замбараагүй байгаа бөгөөд хууль тогтоомжийг мөрдөж буй хүн гэж бараг байхгүй байна. Гэмт хэрэг холбогдож буй этгээдүүдийн ихэнх нь өсвөр насныхан болоод байгаа нь харамсалтай. Манай улсын ирээдүй болсон хүүхэд багачууд, өсвөр насныхан архи, тамхинд хэт донтон орох болжээ.

 

     Эдгээр архи тамхинд донтож буй өсвөр насныханы ихэнх нь охидууд болоод байгаа нь харамсалтай бүр эмзэглэмээр асуудал юм. Хулгайн хэргийг өөхшүүлж буй газрууд байсаар байна. Жишээлбэл: гар утас худалдааны төвүүд энэхүү халаасны хулгайг өөхшүүлсээр буй юм. Үүнээс гадна өнөөдөр охид эмэгтэйчүүд биеэ үнэлж харин эрэгтэйчүүд нь хулгай хийж амьдралаа зогоож байна. Тэд өөрсдийгөө өмөөрөх нь элбэг. “Амьдралаа, гэр бүлээ хоосон хонуулахгүйн тулд ийн бохир заваан юманд хутгалдан амьдарч байна” хэмээн өөрсдийн бурууг хүн рүү тохох маягтай ярина.

 

   Энэ нь ухамсарын асуудал тэд өнөөдөр залуу байна. эд хийж бүтээх насандаа явж буй охид залуус хар тамхи, биеэ үнэлэлт зэргээс хол явах нь тэдний ирээдүйн амьдрал сайн зүйл авчирна. Харин хүний төлөө амьдарч байгаа мэт өөр хийх юм алга, ажилд орох гэхээр авахгүй байна хэмээн гомдолно.

 

   Энэ нь тэдний өөрсдийнх нь ухамсаргүй амар хялбар аргаар мөнгө олох гэсэн богино бодлоос нь болж буй асуудал. Өдий сурч боловсорч байх насандаа сурч л байх хэрэгтэй. Харин хүний өмнөөс амьдарч байгаа мэт гомдоллон бузар ажил хийх нь тийм ч сайн зүйлд хүргэх биз ээ. Өнөөдөр манай улсад биеэ үнэлэлт газар авсаар байгаа бөгөөд биеэ үнэлэгчдийн нас нь залуужсаар байгаа юм. Энэ байдал хяналт тавьж эмх замбараагүй энэ байдлыг эмх цэгцэнд нь оруулах цаг болсон.

 

   Хэрэв энэ байдлаар удаан үргэлжлэх юм бол биеэ үнэлэгчдийн тоо нэмэгдсээр байх нь. Эцэг эх нь үр хүүхдээ хаана юу хийж байгаа талаар судалж тэдэнд анхаарал хандуулах нь чухал асуудал. Нийгэм замбараагүй болж байгаа нь архидалт, биеэ үнэлэлт ажилгүйдлээс үүдэлтэй хэрэг. Биеэ үнэлэлтийг дагаж олон олон хэрэг гарч байна. Хүн худалдаалах гэмт хэрэг далд байдлаар цэцэглэж, хэдэн халтар төгрөгний төлөө хүн хүнээ зарж байгаа нь харамсалтай бүр аймшигтай хэрэг юм.

 

   Түүнчлэн охид минь юу дутсан гэж харийханы өвөрт шургах болов. Энэ нь улсын ядууралтай шууд холбоотой аж. Нийгэм ядуу болох тусам замбараагүй байдал дэлгэрэх болно. Үүнээс гадна гэмт хэргийн шинжтэй 303 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. 2014 оны эхний хагас жилд нийт 377 гомдол, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 303 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь 2013 оны мөн үетэй харьцуулахад 31.2 хувиар өссөн.

 

   Шийдвэрлэлтийг авч үзвэл 52 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 159 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан, 53 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн бөгөөд 37 гомдол, мэдээлэл одоо шалгагдаж байна.

 

   Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг агуулга, холбогдох байгууллага, салбараар нь ангилвал нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 65 /үүнээс 26 нь Засаг даргын үйл ажиллагаанд, 39 нь ЗДТГ-ын үйл ажиллагаанд/, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 62 /үүнээс 27 нь цагдаа, 6 нь прокурор, 7 нь шүүх, 11 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, 11 нь мэргэжлийн хяналтын байгууллагад/, боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний салбарт хамаарах 43 /үүнээс 23 нь боловсрол, 11 нь эмнэлэг, 9 нь улсын бүртгэлийн албанд/, газар, ашигт малтмалын салбарт хамаарах 14,

 

   яамдын үйл ажиллагаатай холбоотой 20, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хамаарах 18, бусад 81 гомдол, мэдээлэл шалгагдсан байна. Энэ мэтилэни жил ирэх тусам бүр өдөр ирэх тусам уруудаж буй Монголын нийгмийг хэн эмх цэгцэнд нь оруулах вэ? Бид хэзээ нэг амгалан тайван амьдрах вэ? Амгалан тайван, эмх замбараатай нийгмийг хүсч байгаа энэүед бид өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Хүн бүр дор бүртээ хуулийг мөрдөж буруу зүйлийг хөхүүлэн дэмжилгүй үүнтэй тэмцэх нь энэхүү замбараагүй байдлаас гарах бас нэг арга.