Шанхай хотод таван оюутан Марокко улсын оюутнуудтай зодолдсон хэрэг гарчээ
өчигдѳр
Манай улсын таван оюутан БНХАУ-д гэмт хэрэгт холбогдсон гэх хэргийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Манай улсын 285 мянган иргэн хилийн чанадад ажиллаж, амьдарч, суралцаж байна. Иргэд маань тухайн орныхоо зан заншлыг судалж, хариуцлагатай байх ёстой. Манай иргэд их хариуцлагагүй, хувийн сахилга бат муугаас болж асуудал гардаг, осолд орж гэмтэж бэртдэг. Иргэддээ сэрэмжлүүлэг хүргэдэг ч хэрэг төвөгт холбогдох нь их байна.
Тухайлбал, Шанхай хотод таван оюутан Марокко улсын оюутнуудтай зодолдсон хэрэг гарсан. Тэдгээр оюутнуудыг хорьсон байгаа.
Манай улсаас Шанхай хотод суугаа ерөнхий консул тэдгээр оюутнуудын ар гэрт мэдээлэл өгсөн. Энэ дагуу ар гэрийнхэн нь Шанхай хотод очиж өмгөөлөгч авсан. Эрүүгийн хэрэг үүссэн учир шалгалт үргэлжилж байна.
Маргааш консул тэдгээр оюутнуудтай уулзана. Тэдний өмгөөлөгч энэ хэрэг дээр ажиллаж байгаа. Хохирсон гэх Марокко улсын иргэд бэртэж гэмтсэн гэдэг мэдээлэл бий" гэлээ.
Зочин · 5 цагийн өмнө
Болж муу марокко хулгайчуудад сайн сургамж өгсөн байна. Муу даварсан хулгайчуудын хандыг нь дарж байх хэрэгтэй. Манайхан жаахан санаатай бай л даа. Хогийн хулгайчуудаас холхон байж бай.
Зочин · 9 цагийн өмнө
Шоронгийн хаалга татна. Өчнөөн явдал чирэгдэл болж эдийн засгийн хохирол амсна. Улсын нэр нүүр муугаар гарна. Ацных нь сайн юм байхав. Ууруу барьж ууснаа шингээж чаддаггүй учраа хэл амаараа олж чаддаггүй мал бгаагийн л шинж
Зочин · 19 цагийн өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 19 цагийн өмнө
Зөв нэгнээ өмөөрч сайн зодолдсон байна хуучин бол нэгийгээ хаяад зугтдаг байсын одоо нэгдэж нягтрах нь овоо шд гэж сайн талаас нь харвал.
Zochin · 21 цагийн өмнө
BATTSETSEG AVGAID CHADDAG YM GEJ BNA UU?