2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр НМХГ-ын сургалтын танхимд Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэсээс “Таньд зөвлөе” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Үндэсний их баяр наадамын үйлчилгээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны чиглэлээр оролцож буй аж ахуй нэгж, иргэдэд “үйлчилгээнд хэрхэн бэлтгэх, дотоодын хяналтыг сайжруулж эрсдлээс урьдчилан сэргийлэх, стандарт, эрүүл ахуйн шаардлага, эрх зүйн орчны талаарх мэдээлэл өгч харилцан туршлага солилцох зорилгын дор явагдав.

Сургалтанд Баяр наадмын үеэр “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх мандат авсан нийт 4  аж ахуй нэгж, 110 иргэд хамрагдсан байна.

 

Чингэлтэй дүүрэг дэх

Мэргэжлийн хяналтын хэлтэс