Сайжруулсан шахмал түлш шаардлага хангаж байгаа эсэхийг гадаадын байгууллагаар шинжлүүлнэ
3 цагийн өмнө
Улсын онцгой комисс шуурхай хуралдаж, цаг үеийн асуудлыг хэлэлцлээ.
Энэ талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү, "Зарим сумдуудад зудын нөхцөл байдал үүссэн. Иймд 21 аймгуудаар явж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, холбогдох заавар зөвлөмжийг өгөх мөн “Шинэ хоршоо” хөдөлгөөнтэй холбоотойгоор малчдад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгүүд ажиллаж, өнөөдрийн байдлаар 76 хувьтай үргэлжилж байна.
Мөн сүүлийн өдрүүдэд нийслэлийн агаарын бохирдол эрс нэмэгдэж буйтай холбогдуулан холбогдох төрийн байгуулалгуудын ажиллагааг уялдуулан зохицуулах чиглэлээр УОК-ын хуралдааны шийдвэр гарч Нийслэлийн засаг даргаар удирдуулсан нийслэлийн онцгой комиссын шуурхай штабыг байгуулж, 24 цаг тогтмол хяналт тавьж ажиллах үйл ажиллагаа явуулж байна.
Засгийн газрын яам агентлаг, сабарын хяналтын байцагч нарыг энэхүү үйл ажиллагаанд татан оролцуулах УОК-ын шийдвэр гарлаа. Түүнчлэн өнөөдрийн УОК-ын хуралдаанаар ЗГХЭГ-ын даргад үүрэг өгсөн. Агаарын бохирдолтой холбоотой өмнө нь үйл ажиллагаа чиг үүргийг хариуцан ажиллаж байсан Үндэсний хороог сэргээн байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар танилцуулж шийдвэрлүүлэх шийдвэр гарсан.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон эрчим хүчний сайд, Нийслэлийн холбогдох удирдлагуудад сайжруулсан шахмал түлшний чанар стандарттай холбоотой хөндлөнгийн дүгнэлт ялангуяа шаардлага хангасан гадаадын байгууллагын чанар стандартын тодорхой шинжилгээг хийж, үр дүнг УОК-т танилцуулах хугацаат үүрэг өглөө" гэв.
Зочин · 2 цагийн өмнө
ANUSDI80955877
иргэн · 3 цагийн өмнө
Эргүү дарга нараа наадахыг чинь заавал гадаадсаад байх юу байдаг юм. Манайх энэ зэргийн хими физикийн мэдлэгтэй хүн хогоороо байна. Яг өөрсд шигээ бүх юмыг бодох юм.