Томуу, томуу төст өвчин нэмэгдэж байгаа тул маргаашаас буюу арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх өрхийн эрүүл мэндийн төв уртасгасан цагаар ажиллахаар болжээ.

"Хүүхдийн өвчлөл ихэвчлэн оройн цагаар нэмэгддэгтэй холбоотойгоор Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахаар боллоо.

Маргааш буюу арванхоёрдугаар сарын 18-наас өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 21:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагийн хооронд ажиллана.

Иргэд гэртээ ойр байгаа өрхийн эмнэлэгт үзүүлж, хүүхдийн өвчлөлд тохирсон өдрийн эмчилгээг хийлгэх эсвэл хэвтэн эмчлүүлэх шаардлагатай бол эрэмбэлэн ангилалт хийлгэж, эмчлүүлэх боломжтой"-г НЭМГ-аас мэдээллээ.