2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний 13:20 цагт Дорноговь аймгийн Эрдэнэ суманд байрлах Хилийн дугаар заставын гэрээт байлдагч нар нэгнийхээ хүзүүнд хутгалж, амь насыг нь хөнөөжээ.

Амь хохирогч болон хэрэг үйлдэгч нар 20 настай бөгөөд хохирогч нь тус заставт хүнсний татан авалт хийж байсан гэх нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Хэрэг үйлдсэн алба хаагчийг Замын-Үүд сумын Сум дундын цагдаагийн хэлтсээс саатуулан шалгаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.